2020.08 сараас 10 сарын тайлан

 Сайн уу, тэмдэглэл минь.

Амьдраад л яваад байна даа. Ажил, хичээл, сургалт, хөтөлбөр гээд...

8 сар үнэндээ яаж өнгөрсөнг санах зүйл цөөхөн мэт. Өнгөрсөн жилийн баримтаа л наасаар таарсан юм шиг байна. Өглөөний уулзалтанд 6 цагаас босож явсан. Зөндөө зүйл сонсож мэдсэн юм байна. Дахиж дараагийн уулзалтанд явах гэсэн чадаагүй ээ. Шөнийн 2 цагт унтсан миний л буруу л даа.


9 сард Хөөрхөн зүрх ТББ-д сайн дурын ажилтны анкетаа явуулсан, бас нэг залуучуудын хөтөлбөрт тэнцсэн, тэрний сургалтанд 2 хоног суусан. Бас нэг апп-с гар утас хожсон. Итгээгүй шүү. Ибаримтаас ч юм хожиж үзээгүй хүн чинь. Бас залуучуудынхаа хөтөлбөрөөс 1 ментортой болж, чиглэл авч ажил хийсэн. Бас эрхзүйн хөтөчийн 1 өдрийн сургалтанд суусан. Бас АССА хичээлд сууж эхэлсэн гээд 9 сар ерөнхийдөө завгүй өнгөрсөн юм байна. Харин ажил 0 заасан байх аа, ингэж их гадуур гүйсэн хүний хувьд. Цаг тулсан ажлуудаа яахав, яаж ийгээд амжуулаад л байсан бололтой. Найзыгаа эргэх зав ч гараагүй юм байх даа. Кафе бенегээр жаахан эргэлдсэн. Өөртөө цаг гаргахгүй бол жоохон дэлбэрчих гээд л байсан. Бүхий л хүнээс хоцорсон мэт мэдрэмж. АССА илүү намайг хямрааж байгаа байх л даа. Хэл дунд зэрэг дээр баахан мэргэжлийн үг, залуу жоохон хүүхдүүдтэй хичээлд хамт сууж байгааг ч хэлэх үү, тачигнатал бодоод би ангийнхаа хамгийн муу сурагч. Дандаа манлайлж явсан хүн чинь, аая манлайлахгүй ч 4-7д арван жилдээ явж байжээ. Залуу хүүхдүүдийн хурд гүйцэхгүй болжээ. Ампремент гацалтанд ороод.

Менторын хөтөлбөрт анкетаа явуулаад тэнцээгүй ээ. ккк. Өглөөний уулзалтаас 1 сонинтой нь Леад хөтөлбөрийн ТУЗ-ын дарга ирсэн. Би мөн тийшээ явуулаад тэнцээгүй л дээ. Өөрөө өөрийгөө бичих чинь аягүй эвгүй юм билээ. 4 удаа видео хийж үзээд явуулчихсан. Чиний амьдралд тохиолдож байсан шударга бус үйл явдал юу байсан бэ? гэдэг асуулт байсан санагдана. Влоггер, подкаст хийгээд байгаа хүмүүсийг ямар лаг юм бэ? гэж бодсон. Би гэтэл 4 удаа хийхдээ яасан гээч, нүд өөр зүгрүү яваад, нөгөө2 гэж давтаад, сул үг ашиглаад... гэх мэт их хэцүү юм билээ. Ямар ч чадварт суралцсан байх хэрэгтэй юм билээ. Би гэтэл өнцгөө олоод зургаа авчиж чадахгүй хүн ш дээ лол.


10 сард Пү эгчийнхээ хамаг занг, хүмүүсийн ярьсан зүйлс батлагдаад шоконд орсон. Одоо намайг ч үзэхгүй байх даа. Соёлоо эгчийгээ ажилдаа уруу татаад авчихсан. Одоо нөмөртэй сайхан байх байхаа. Дүү 1 жил яваад ирсэн Хурдан юмаа. Гэтэл эгч нь бахь байдгаарааа.



Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ