Ойрын өдрүүдийн сонин сайхан


Зарим бодлоо цэгцлэхгүй бол яг хогийн сав шиг боллоо, тархи минь...

Богино цаг хугацаанд хэт олон зүйл амьдралд тохиолоо.

Ингээд цэгцлэе, энд гаргаад тавичихья.

Манай захирал нэг настай ахтай байнга шахуу л хамт явдаг боллоо.  Хэмнэлээ өөрчилж, тамхиа багасгаж, цуг салхинд алхдаг болж. Өглөө эртэч болж, цаг үргэлж ажилдаа анхаарч, өрөө бүртгэж, маневар хийхэд суралцаж, төрийн ордон руу хүртэл ордог боллоо. Мөн гэж үү? Хэрвээ бүүр өмнөөс түүнийг мэддэг хүн бол хөөх тийм үү? Тийм гэж үү? Гэх байсан байх өө. Ментор юм болов уу? Анхны сэтгэгдэл.

Харин “Нөгөө ах” манай ТУЗ-р орж ирэв. Үг, үйлдэл нэг бүрийг хянаад очиж тэмдэглэл дээрээ бичдэг гэдгээ хэлэв. Олон газар ажиллаж байсан туршлагатай. Хятад, герман, англи, орос хэлтэй. Пөөх пөөх пөөх.

Төсөл бэлтгээд зав чөлөөгүй. Хоногийн 16 цагийг яг  таг сууж өнгөрүүлэв. Үр дүнд хоёр хөлний эрээн булчин нил өвчин. Еээе өвдсөн хойно л эрээн булчинтайгаа мэдэв дээ. Нөгөө ахтай байнга л ажлаа яриастай. Мэйл бичээстэй. Амьдралдаа өдөрт тийм олон мэйл бичилцээгүй байх өө. Одоогийн байдлаар.

Толгой барьсан, төөнүүр хийсэн сураг сонсоод л байлаа. Ах ямар мундаг юм бэ? Би харж болох уу? гэсээр төөнүүр хийхэд нь туслалцав. Удалгүй хөлөө ч асуугаад амжлаа. Хийсэн ажлаа дуусах гэж байж, чөлөө авч чадсангүй. Ажил дээрээ ирээд яаж ийгээд суучихвал гээд явна даа гээд ний нуугүй хэлсэн. Эмчилгээ зааж өгөв. Эмчилгээ зааж өгсөн өдөр нь шөнө 1-д харив. Шууд унтав. Маргааш нь харин өөрийнхөө эрүүл мэндийн төлөө заавар дагасангүй, хариуцлагагүй байна шүү гэсэн үгээр толгойгоо тоншуулав. Олон л юм бодлоо. Яанаа би нээрээ арай хариуцлагагүй юм аа. Гэмшсэн өдөр шөнө 2-т тарав. 3 болтол өөртөө эмчилгээ хийгээд унтав. Өглөө босоход хөл арай дээр хөндүүр ч юм шиг. Жамц давс, шар тос хоёр төгс эмчилгээ юм аа.

Ингээд нөгөө ахаа биширсээр л байна даа. Амьдрал арай сонирхолтой болоод. Зөв цэгцэндээ манай компанийг оруулахаар, бас намайг менторлохоор ирсэн ах минь юм уу даа гээд л ажилдаа биш ахдаа яарсаар ажил дээрээ би эрт очиж, их суудаг боллоо гэмээр л өдрүүд үргэлжилж байна даа. Мундаг хүмүүс хаа сайгүй. Би мундаг нэгэн болох болов уу? Үүрд хүүхдээрээ гэдэг шиг үлдэх болов уу? Энэ амьдралд... бла бла бла...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ