ОСЛЫН ШОК


...Асуудлаа би өөрөө л хол шидсэн буюу 2-р сар луу шидсэн шүү дээ. Гэтэл нөгөө 2-р сар нь дөхсөөр...

Тэгээд л магадгүй цаанаасаа стрессдээд биеэ ядраагаад байгаа байх, биеэ гэж хэлж болохгүй юм, тархиа... Тэгээд тархиа өөр юм бодогдуулахын тулд шал өөр өөр зүйл хийгээд байгаа байх. Тийм ойлгомжгүй хүн юм гэж үү. Хайрлаж дурлахгүй, харамсаж зовохгүй царайлан, өөрөө өөрийгөө өрөвдөж ч чадахгүй, ойлгож ч чадахгүй, цагийн аясаар өдөр хоногийг өнгөрөөх... одоо бүүр хоолойгоор хоол давах ч үгүй нээх тийм идэвхигүй сонин гар боллоо шүү...

Хүний итгэл алдаж байгаамшиг нөгөө талдаа зөв ч юм уу буруу ч юм уу сонголт хийсэндээ бантах би... эвлэрч чадахгүй л байна даа... Билгээ ах энэ хүн хаалт гэж үү... зөв сонголт болгон мөнгө байдаг гэж үү. Дараагийн л нэг Б дарга... цалингаа хүн 3 сар хоцроож аваад байхаар ямар ч идэвхигүй, бас баяр хөөргүй робот болдог бололтой тийм үү... утга дандаа хайдаг надад утга алга юм шиг байна гэж үү ... бас найзынхаа нөхөрт чи зүгээр оромжинд амьдардаг юм бишүү, Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алга, гэр ажил гэр ажил, чи зүгээр унтахаар гэртээ ирдэг гэдэг үнэн бололтой. Дүүгээ ирээгүй зуур өөрийнхөөрөө тааваараа байж, авирлах нь надад таалагдаж байгаа болохоор, хэн ч үглэхгүй хэн ч өөрийн чинь орон зайд орохгүй байгаа нь таалагдаж байгаа болохоор би ийм байгаа тийм үү. Одоо сэхээр л дээ. Идэвхитэй бай. Өөрийнхөө явдаггүй замаар явж, өөрийнхөө чадахгүй гэж унаж боссон зүйлээ нэг хийгээд үзээч. Англи хэл, компьютерийн мэдлэгээр л хязгаарладаг би юу сурвал, юуг дотогшооноо ухвал өөр би болох бол? Сая азаар гэх үү тавилангаар гэх үү амьдрал намайг амьдар гэлээ... Айхтар осол байсаан. Хөл салагнаад л... Ажлаар яваад ирэхдээ л ийм юм боллоо. Илүү оймс элээсэн гэсэндээ чи арай тайван, нөгөө жолоочоо авч гарлаа гэж хэлсэнд нь гомдонгуй байсаан. Бас хэнийг ч санаа зовоомооргүй санагдаад зүгээрээ гээд тэвчсэн ч, хүн тэвчсэнийг бол мэдэхгүй бөгөөд өөртөө тохиолдоогүйг нээх анзаарахгүй өнгөрдөг бололтой доо. Арга ч үгүй юм уу даа...

Би холын замд байнга л унтаж явдаг хүн. Төрсөн гэр хол, 720 км болохоор байнга замдаа автобусаар явдаг болохоор тийм болсон юм болов уу. Хот, хөдөө 2-ын хооронд хичнээн ч нааш цааш олон туулаав дээ.

Магадгүй миний нойр... их хотын нүргээнт дуу чимээ, хүмүүсийн хандлагаас үүсэх стресс, ажлын ачаалал зэргээс замд, машинд би үргэлж л унтаж явдаг. Бас дээрээс нь нэг боддог бодол байна. Нэг өдөр зүгээр өнгөрч байхад ашиглаад авая, унтая гэж боддогоос ч болдог байж магад, магадгүй. Хол юм шиг хэрнээ, тэр зүйл надад тохиолдсон юм. Тохиолдсон үеэс хойш осол, зам тээврийн ослоос амьд үлдсэн хүний яриа, мэдээ хаа сайгүй байдгийг олж харж ухаарлаа. Хүн нээрээ их муухай амьтан юм. Өөрөөс нь л холуур өнгөрвөл, өөрт нь л тохиолдоогүй бол МЭДДЭГГҮЙ амьтан юм байна.

Ямар азаар сэрүүн яваав дээ, бас яаж надаас ХҮҮЕ гэж дуу гараав дээ. АМЬДРАЛД ТАЛАРХЛАА. БАС ЭМЭЭ МИНЬ ТҮШИЖ ЯВДАГ ГЭДГИЙГ МЭДЛЭЭ. БАЯРЛАЛАА БҮХ ЗҮЙЛД.

Гэхдээ бас юу гээч, осол өдөр тутам тохиолддог бөгөөд өөртөө тохиолдоогүй учраас л би ч бас анзаардаггүй явжээ. Энэ хоногийн дуулиан Сингл лэдис 3-т тоглодог Анар гээд жүжигчний эргэн тойронд өнгөрлөө. Харамсалтай юмаа.

Ийм зүйлтэй харьцуулаад ирэх 2 сард тохиолдох тохиолдолоо чи даваад гарнаа. Тэр үед чамтай уулзая...


Бас санахгүй гээд ч яахав дээ гэдэг шиг, машин маань ийм болсоон гэсэн зургаа хавсаргачихья.

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ