Солонгос явсан түүх 2-р хэсэг

 1-р хэсгийг бичсэнээс хойш даруй 3 жил өнгөрчээ. Өчигдөр дурсаад л Гэбэ найзтайгаа чат бичилцэв. Зарим бүдгэрсэн дурсамж тодров. 

Фэйсбүүкээс зар хараад шигдан нь /хоолны газар/аягүй ажил ихтэй гэсэн. Яах юм? өөр ажил олоё гэсээр барилгын ажил олов.

Нээх барилгын салбарт ажиллаж байсан хүмүүс шиг зан гаргаад ажлынхаа сонголтыг хийсэн юм хойно. Ямар ч төсөөлөлгүй, яг үнэндээ.

Маргааш Сөүлээс ойрхон 1 цаг явах газар хүрч ирэхийг хүсэв. За гэж зөвшөөрөөд юмаа бэлдэв. Гэбэгийн эгч нь та 2-с утаа үнэртээд байна, мах үнэртээд байна гэсээр усанд орсон ч үнэртээд байна л гээд байв.

Ингээд маргааш явав. Бас л араас нь чирэгдээстэй, хурдан гүйгээстэй. Оройн 17.30-с ажил нь тараад бид 2той уулзав. Шууд буудалд оруулчихав. Байж бай гээд, удалгүй хоол идэцгээе гээд дуудав. 2 залуу, нэг Ажоси (өвөө), тэгээд Сажаням (ахлагч) ингээд бид 2. Ганц сурсан үг гүүгий л байж. Ямар хоол идэх вэ? л гэнэ.

Гүүгий л гэлээ. Мах гэж байгаа юм. 

Шоолоод л, монголчууд маханд дуртай гээд байх шиг байгаа юм. Тэгээд маргааш өглөө 5-д бэлэн байна шүү гээд утсандаа бас солонгос монгол толь бичиг татчихжээ. Дохио зангаар ойлголцов. Царай зүс муутай дээрээс нь үсээ яг эрэгтэй хүүхэд шиг засуулчихсан. Аягүй лаг царайтай байв аа би. Өөрийгөө цагаан гэж боддог би яг үнэндээ солонгосчуудын хажууд улаан царайтай юм билээ. Халуун, хүйтэн газар орохоор л улаан болчихно. Аягүй сонин. Угаасаа урт үснийхээ ая эвийг олдоггүй би, жижг үстэй болчихсон чинь зүгээр арзайж байдаг буян юмаа. Ажоси хятад хүн. 62 настай гэж байсан санагдана. Их л настай санагдаж билээ. 

Өглөө 5-д буудлынхаа 1 давхарт цуглараад явав. Буудлын өрөө онгорхой үлдэв. Тэнд бид 2-ын пасспорт бий. Түгжээгүй байж болно гэж үү? за ингээд хүний наймаанд явчихаж байгаа юм байх даа. Үгүй байлгүй дээ. Ажил хийнэ гэсэн шүү дээ. Мөнгө цуглуулаад ирнэ гэсэн зорилготой бид 2 хамаг муу хувцсаа авч явсан байдаг юм. Түүнээсээ өмсөөд бөөдийгөөд л дагаад л гарлаа. Нэлээн зайтай яваад өглөө нэг барилга руу оров. Орохын өмнө хоол идэв. Бараг анх удаа өглөө 6-6 болоогүй байхад хоол идсэн байхаа. 

Үүний дараа давхар давхраар зөндөө явав. Пудволоор ч явав. Замаска хийнэ гэнэ. Ээ бүү үзэгд, чадах болов уу? Ямар ч гэсэн хүний наймаа биш бололтой. Ээ гялай гэж.

Өдөр ч хурдан өнгөрөв. Тэр барилга арай замаска хийхээр бэлэн болоогүй бололтой. Ингээд 4-ийн үед тараад буудал руугаа. Буудалдаа орсон чинь цэвэрлэсэн бололтой, хамгийн түрүүн цүнхээ онгойлгоод пасспортоо харав. Байна шүү. Буудалд хонож байж, өөрсдийн хөнжил даавуугаа аваад явсан байсныг хэлэх үү? Гэтэл гэнэт энэ буудлаас явцгаая кажа гэнгүүт тэр хөнжлийн даавуу нтрээ мартаад хамт дагаад явчихсан юм. Дараагийн хот руу, өөр барилга руу юм гэнэ. Ингээд л цааш хот дамжин, барилга, буудал дамжин дамжсаар Бусанд их удсан байдаг юм. Одоо би солонгос дахин явбал Бусан л явмаар байна. Би бараг төөрөхгүй байх аа. Бас замаска хийж байсан бүх барилгаа ашиглалтанд орсныг үзмээр байна. 

Солонгост өнгөрүүлсэн 87 хоног минь эргэн бодоход амьдралд минь олон дурсамж үлдээсэн байна. 

Харамсах зүйлгүй амьдралдаа хийсэн алхам минь байжээ. Одоо ажиллахаар биш аялахаар л явмаар байна...



Энэ кино гарч байсан, солонгосоор л ойлгож үздэг байжээ. 22 цагт шинэ анги үзэх эсвэл эрт унтах сонголтыг хийх гэж бас л тулалддаг байжээ. 

Хо жүнжэ нари чува хэ.

Орчинд нь үзсэн болоод ч тэр юмуу, үйл хөдлөл бүрээс нь тийм үг юм шиг байна гэдгийг ойлгодог байжээ. Киндэ гэдэг үг бас юм уу тийм учраас гэдэг үг юм шиг байна гэх мэтчилэн солонгос үгс сурч байжээ.


Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ