Корона ба миний амьдралын эргэн тойронд...






Цагаан сараар гэртээ гиюүртлээ амрав... Сохров биш завшив гэгчээр ажлаасаа ганц чөлөө авч явсан нь би байлаа. Амралт ихдэхээрээ амралт утгаа алдав. Дасгал хөдөлгөөн нэг их хийдэггүй би ч нэлээн жин нэмсэн байх аа. Угийн хэг ёг зантайн дээр цагаан сараар энэ корона гарсан учраас эмээ, том эгчтэйгээ золгосноос бусдаар өөр хүнтэй золгосонгүй. Хүндлээгүй ч юм шиг сонин уур амьсгал бий болгох шиг санагдсан. Ээжид шивнээд, ээж би золгодог ч юм уу гэсэн чинь яах юм, яах юм гэсэн. Үеэл дүүгийндээ орж, идээ амсаад гарсан. Эмээтэй нэг хашаанд учраас тойрсон олон айлаар ороод гарахгүй бол бас болохгүй л байлаа. Надад архи хундагалаж өгсөн. Шокны байдалд хөөрхөн бантаад ороод авсан. Уг нь хөөрхий 30 хүрсэн юм байгаам, даанч нялхаараа л байх шиг байна... цүцүцү

30 насанд нэг нь төрж байхад, нөгөө нь салж байдаг хорвоо юм аа тэ...

Мөрөө гаргасангүй. Аав л гаргачихад тэгээд болчихдог юм дөө. Дураа хүрэхээр гаргаад, дургүйгээ хүрвэл мөрөө гаргадаггүй л дээ. Заавал чи гаргаач гэж шахахгүй, заавал шинэ дээл, хувцас гэж сүржигнэдэггүй гэр бүлд төрсөн учраас дагаад миний темп яг ингээд тогтож дээ... Энэ жил мөрөө гаргаагүй ээ.

Гэр лүүгээ явахын өмнө “сонин мэдээ” сонсоод явсан би бөөн бодол л байсан... Би ч оронд нь байж болох байсан тэр үр дагавар яаж төгсөх бол??? Үнэн зөвөөр шийдэгдээсэй дээ. Бурхан минь...

Цалингүй байсан болохоор гэрийнхэндээ нэг их юм авсангүй, чихэр, бас давсан хулгана аваад л явсан. Очсон хойно харин цалин бууж, бөөн баяр болсон. Коронагаас болоод цагаан сар болоогүйтэй холбоотой манай борлуулалт байхгүй болж, ажилдчдаа амрааж, дээр нь цалингүй юм юм үзэж л байна. Нийгмийн даатгал төлөгдөөгүйн улмаас зээл ч авч чадахгүй хэцүүхэн л байна. Бусад газрууд яажшуухан байгаа эсэхийг харьцуулж мэдэхгүй л байна. Бүгд л дор бүрнээ асуудалтай ч болгож л ард урдахаа нөхөж л амьдардгаараа амьдарсаар... өдөр хоног өнгөрсөөр...

3.5-нд ажилдаа ирэхэд бүх юм орвонгоороо эргэсэн байдалтай байлаа. Оффист ажиллах хүмүүсийн тоо нэрс гарсан бөгөөд 90 хувь нь хүчээр амарсан байсан бөгөөд дуусдаггүй ажилтайгаараа аудитдаа материалаа өгөхөөр цэгцлэнгээ өдөр тутам утсаар ярьж өр нэхэх, баримтаа цэгцлэх ажлаа хийнгээ энд тэндэхийн орны виз сонирхоод л , сургалт сонирхоод л ... бүх юмс мөнгө бололтой.

Канад, япон орныг сонирхож л байна. Бас дээрээс нь насны хязгаарлалтаас болоод энд тэнд ч хамрагдахаа больж дээ, элдэв тэтгэлгүүдэд... нас явж байнаа гэж...

Мсж бичиж байгаа залуутайгаа уулзсан. Хэзээний таньдаг хүмүүс шиг биеэ барилгүй бишүүрхэнгүй уулзсан ч, нүүр нүүрээ харж ярих жоохон ичмээр байсан. Ичих булчирхай ажиллаад... Тийм яриа хөөрөөтэй залуу бол байгаагүй. Зүгээр л зөв хүн юм шиг санагдсан. Жоохон нарийн санагдсан, ккк . Ийм л мэдрэмж төрсөн юм чинь бас буулгая. Өнгөрсөн 7 сараас дандаа эрэгтэй хүмүүстэй ажилласан минь бишүүрхэхгүй болгочихож дээ намайг... Дэвшил үү? Аль эсвэл?

Гэхдээ л юу болох нь тодорхойлогдохгүй хурдан хурдан урсаад л байх юм...

Ээж нээрээ одоо оройтлоо шдээ гэж хэлсэн. Тэгээд би яах болж байнаа, яарах уу?

Хэн рүү яарч очоод яана гэж... Улам л зожиг, адайр болж байгаа нь үнэний ортой л байх даа... Шинэ оффисынхоо өрөөнд, хүмүүст дасахгүй л байна. Хиймэл, хэлбэр, сэтгэлгүй цаг нөхцөөсөн хүмүүстэй...тэр тэрэнтэй явдаг л гэнэ, тэр тэрэнд сайн л гэнэ. Үнэн худал мэдэгдэхгүй мэдээллүүд хэт их надад  өгснөөс сүүлдээ залхаж байна. Өөрөө л хэн нэгнийг өөрөө таньдаг байж... Хамт суудаг охин байнга л юм ярьдаг, болио гэлтэй биш... ганц нөхөрлөж байгаа нь тэр юм болохоор... манай ажлын бусад бид 2-с бусад нь тамхи татдаг. 1 цаг тутамд юм болов уу. Тамхилах болгондоо хов базчих юмаа. Саяхан л зүгээр харьцаж байсан бол тамхилангуутаа шал өөр хүн болно. Хэн нь ч хэндээ тэр тэгсэн, энэ ингэсэн гэдэг юм бүү мэд... Хэг ёг хүмүүс дунд хичнээн удах юм болдоо? Цаг хугацаанд л найдаад хүлээе...

4/1-нээс нэг группны модератор хийж байгаа. Цалингийнхаа оронд сургалтнуудад үнэгүй хамрагдахаар тохиролцсон. 1407 гишүүнтэй уг группыг 5000 гишүүнтэй болгох хэрэгтэй шүү гэсэн шаардлага аваад бас ажиллаж байна даа...

Мөн page-ээ идэвхитэй ажиллуулах гээд хичээж л байна.

Бас юу юу ч зараад байгаагаа мэдэхээ байтлаа төрөл бүрийн юм зарж байгаа шүү цаадах чинь... life goes on

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ