2020 оны 7-р сарын тайлан

 Сайн уу, би л өөрийнхөө блогийг өмнөх үеийн сэтгэл хөдлөл, амьдрал ахуйгаа уншихаар сөхөн орох нэгэн тул өөрөө өөртөө мэнд хүргэе. Чи сайн биз дээ? Одоогийн би-с хэр ялгаатай болж өсөж дэвжиж, өсөж үржсэн байна даа гэе дээ...

Би энэ сар ээлжит тайлангуудтай, бас наадмын амралтаар зориг гаргаад Дундговь, Өвөрхангай, Сэлэнгээр ажил амралт хослуулаад толгойгоо сэргээгээд шинэ орчинд амраад ирлээ. Хүн шинэ орчинд орохоор өөр өөр шинэ шинэ мэдрэмж, зүйлсүүдийг суралцаж, ажиглаж, өөрөө өөрийгөө шүүх юмаа. Аялалд гарахад найзынхаа яаж амьдарч байгааг, яасан мундаг болсныг, би өөрийгөө хэрхэн амьдарч байгааг харьцуулаад бодсоон. Тэр минь хоол ч хийж чаддаггүй байсан бол гэрийн сайн эзэгтэй, бас сайн төлөвлөгч, чиглүүлэгч ямар үед нөхрөө дэмжих, арга эвийг нь олохыг харж, хөөх мундаг эзэгтэй, гэргий болжээ гэж өөрөөр найзыгаа харлаа. Бас өөрийгөө би бэлэн болов уу, яаж ийм эвтэйхнээр шийдэж байна вэ? гэдгийг харж ажиглаж явсаан. 

Харин нэг найзыгаа их гайхсаан. Аймагт нь ирчихээд байхад гэртээ оруулаагүй, түлхүүр байхгүй гээд, гэрээ ч заагаагүй. Тэр их сонин. Ямар ч амьдралтай байсан гээд бид голохгүй нөхөрлөсөөр ирсэн шүү дээ. Жоохон юм бодсон. Энд үлдээчихье.

Харин Сэлэнгэ, ажил амралт хослуулангаа, эрэгтэй хүмүүсийн нөхөрлөл ямар хурдан үүсчихдэгийг, бас жаахан зальжин зан юунд хүргэдгийг анзаараад л... 

Бас өөрийгөө нэг хүнд жоохон сайн болчихсоноо анзаараад л, хянаад л, илүү их анхаараад байгаа юм шиг санагдсанаа энд бичээд үлдээчихье. Мэдрэмж...

Бас мэргэжлээсээ жаахан залхасхийгээд л, цалингаа цагтаа тавихгүй байгаа энэ нөхцөл байдал хурдан дуусаасай... Өвчин арилж, хил гааль нээгээсэй... Энийг л хүсэж байна даа...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ