Хуримтлалын ашиг тус

Миний хувьд би хуримтлалгүй л дээ, энэ жил хуримтлал үүсгэж байсан бол тэгэх байсан ингэх байсан байх даа, эсвэл даанч яав даа гэж халаглах жил байх чинь ээ. Хувьцаа тарааж байсан үеийн хүүхэд юм болохоор багад надад хувьцаа өгснийг хотш банкинд өгөөд дампуурч гэнээ, харин арай сургууль соёлын мөр хөөж байх насанд минь аав ээж 2 минь хас банкинд дүү бид хоёрт хадгаламж нээснээр хуримтлалтай монгол хүн болох эхлэл тавигдсан болно. Бас яасан даанч би өвдөөд хагалгаанд орохдоо өөрийнхийгөө 18 нас хүрээд ашиглав. Харин хүнээс гуйсангүй, өөрсдөө аргалсандаа хуримтлуулж байсны ач гэсээр аав ээж хоёр минь их баярласан юм даг. Би ч ялгаагүй зүв зүгээр хөлтэй болсондоо одоо ч баярладаг юм. Харин хааяахан л өөрөө ингээд төрчихсөн юм шиг бас маяглана аа. Зүв зүгээр л хөлтэй болчихвол үргэлж платье, юбка өмсөнө гэж бодож байсан ч санаснаар болоогүй л явна. Өмдөндөө үнэнч... За тэр яахав, харин дүүгийнхээ 18 хүрдэг жил их сургуульд орох нь зэрэгцсэн тул нэг жилийнхээ түрээслэж амьдрах зардал болгосон юм даа. Ингээд хоёулаа материаллаг зүйл аль аль нь болгосонгүй дуусгав. Ингээд цааш сургалтын төлбөр гэх томоохон зардал л асуудал юм шиг санаж ирсэн болохоос биш өөртөө нэг ч банкинд нэг ч төгрөгний хадгаламж нээлгэсэнгүй дээ. Дээд тал нь 800к болтол хадгалуулаад байр авахдаа баахан зардлуудад өгчихсөн юм шигээ. Бас л материаллаг зүйл болж үлдээгүй тул гэхгүй юу. Учиргүй материаллаг хүн байх нь л дээ. Гэхдэ л бас харах үзэх юмтай байсан бол их дуртай хүн л дээ. Тэр тусмаа ном гэхгүй юу. Харин энэ жил өмнө нь нээж орхисон хадгаламжгүйн балагаар австрали гээд сонирхсон чинь над 60 сая нь байдаггүй ээ, уг нь эхний шалгуур санж. Дээр үед нээгээд орхисон данс байхгүй тул шинээр нээсэн доод тал нь 3 сар тэгээд 6 сар гээд хоног хугацаагаа хүлээн сууна даа. Тэгэхээр байна шүү дээ, ашиглахгүй байсан ч хадгалмжийн дэвтэр заавал нээлгээд орхиорой. Над шиг хаалгаж тэнэгтэв энд тэнд. Ашиглахгүй тул хэрэггүй гэж боддог бас гэнэхэн бодолтой хүн ээ би... Мөн аав ээж минь тэгэж их сэтгэлээ зориулан хадгалж байтал аав ээждээ гоё юм авч өгөөгүйдээ харамсаж байна аа. Бас хадгаламжийн дэвтрээ үзсэн чинь мөнгөгүй сардаа дор хаяж 5000 төгрөг заавал хийдэг байсан байгаа юм даа хайртай аав ээж минь. Багад аав ээжийн үйлдвэр дампуурч, төрөл бүрий зүйл туршиж хийж явсан аав ээж хоёр минь биеий тамирын хувцас авч өгөх, ном авах мөнгө өгч чадахгүй зэрэг олон л хүндхэн санхүүгийн жилүүдэд өөрсдөөсөө харамлан яаж 10000 төгрөг хийж байсан юм бол доо гэж бодоход одоо ч бахархдаг шүү. Ямар ч санхүүгийн мэдлэггүй хэрнээ их хол харж байж. Гэтэл би бэлээхэн санхүүгийн мэргэжилтэй хэрнээ ингэж тооцоололгүй амьдарч байдаг. Бусдын юмыг бусдаас харамлан суудаг мэргэжилтэй хэрнээ өөрөөсөө юунд харамлаав дээ...

Comments

  1. Халгаламж ер нь маш их хэрэгтэй шүү. Би бас танай ээж аав хоёр шиг охиддоо мөнгө хадгалдаг. Гэхдээ өөрийнөө нэр дээр л дээ. Ирээдүйд их дээд сургуульд нь төлбөр болгож өгнө дөө гэж боддог.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ