Өөрчлөлт ( энэ үгэнд ямар их дуртай болоод байна аа)

Ноднин жил надад ихийг ухааруулжээ... Өөрчлөлтөнд сургахын хажуугаар өөрөө өөрчлөгдөх эхлэлийг ч тавьсан гэж хэлж болохоор...
Өөрөө хэрэгжүүлж цаашид үргэлжлүүлэхийг хүснэ. Өөрчлөлт гэдэг басхүү цэгцлэхийн ухаан юм болов уу, бодлоо цэгцлэж, үйлдлээ хийхийн нэр байх магадгүй. Энэ өөрчлөлт бол зуршилаа өөрчлөхийн нэр. "Шинэ зуршилаас шинэ хүн" уриан дор тус өөрчлөлтүүд явагдах болно. Үр дүнгээ хуваалцахыг хүслээ. Мөн өөрийнхөө өөрчлөлтийг бусдад, өөртөө архив үүсгэхээр хөтлөв

Өөрчлөх зүйлс

1. Фб хаягаа цэвэрлэх / таних танихгүй хүн олныг нэмсээр яасан олон хүний таньдаг болоо вэ, дагж дагалцсаар ёстой л нэг онигоо гэхүү үнэн гэхүү, 9/1-нд хүүхдүүдийг нь, 2/14-нд хайртыг нь, цагаан сараар идээ ундаа гэрийг нь, баяруудаар ажлынхныг нь харсаар өөрийнхөө л цагийг үрээд байх юм, гэтэл тэдгээрийг үзэж байхдаа би хамт байгаа хүмүүсээсээ төдий хэмжээгээр цагаа хумсалж байна/
Үр дүн: 130 хүн болгов

2. Твиттер уншингаа яасан олон зүйлтэй санал нийлж фав дараав, тэдгээрээ тэр үедээ их л хэрэг болгон дарсан байхдаа, уншина даа, үнэндээ гэх мэтээр... Тэр фавуудаа дахин уншиж цөөлөх, хэрэгтэй санаагаа авах, хэрэггүйгээ мэдээж анфавдах
Үр дүн: хэрэгжүүлж ажил болгоод л явж бна

3. Яахөө, жмайл хаяг бас бус хаягнууддаа ирсэн, хуримтлагдсан захиануудыг цэгцлэх (юу вэ жуман захиа байна өө, бас тохиргоогоо өөрчлөхгүй бол, бас л хаяхгүй бол хур хөрөнгө гэдэг шиг хур их захиа байна шүү, байна таминь

4. Дараа гэж хойшлуулж яасан их ном гэрээрээ хөглүүлээв, өрөөв дээ / унших, дахин уншихаар хадгалах, хэрэггүй нэг уншаад өнгөрөх номнуудаа зарах, хүнд өгөх, хүний номнуудыг буцаах, хандивлах/
Үр дүн: өө хэрэггүйгээ зараад хэрэгтэй номоо ч олж аваад, хааяа санхүүгээ ч нэмээд гоё байна өө, гэм нь зарснаасаа илүү авах гэх юмөө, хүний номнуудыг буцаав ( бужигнаж амьдарч байсных хөрөнгөө ч бас таслав :-)

5.Гэртээ хэрэгтэй, хэрэггүй зүйл хураахаа болих ( минималистэд дөхөх гэхдээ бүрэн бол чадахгүй юм билээ)
Үр дүн: Хөдөө гэр лүүгээ л зөөсөн дөө хэрэггүй зүйлээ, хэрэгтэй нэгэн нь аваг гээд ээжид захиран зарцуулах эрхийг атгуулав

6. Хувцасны шүүгээгээ цэгцлэх
Үр дүн: хэрэгтэй нэгэнд нь аян өрнүүлэв

7. Удаан холбоогүй найзуудтайгаа уулзах аян өрнүүлэв
Үр дүн: заримыг нь файж нтрээр олсон шүү, сардаа амждаггүй юмаа гэхэд хааяа холбоотой байхад олон зүйлийг тунгаах юмаа, ямар их ухаажаа вэ тэд нар маань... Нас явсаар... Өөрийгөө өөр өөр өнцгөөс харсаар, таньсаар л явна даа

8. Дагадаг блогуудаа эргэв ( нэг блогчин таалагдаад л бна, дурлачихсаан)

9. Компьютер, айпад, утасныхаа архивыг ухаж цэгцлэх ( хэрэггүй зүйлсээ устгах, шинэчлэх, сонсож буй дуугаа, үзэж буй киногоо хүртэл огцом өөрчлөх нь яасан их тусыг өөртөө үзүүлнэ гээч- би огт уншдаггүй сонирхдоггүй чиглэлийнхээ номыг уншиж байгаа - юу гээч психологи, бас зөвлөгөөниы номнууд)
Үр дүн: байнга хийдэг ажлаа хийх нь чамайг огтхон ч хөгжүүлэхгүй гэдэг байх аа, гэнэт тийм үг санаанд оров

10. Эрүүл мэнд- хамгийн чухал зүйлээ орхих гэж байна. Их л завгүй амьдралын хэвшилтэйгээсээ болоод эрүүл мэндээ хайхрахгүй бүүр тартагтаа тулсан хойноо үзүүлэх биш урьдчилан сэргийлэхийн ашиг тусыг мэдэх
Үр дүн: гялс төвөөр гялс дайраад үзүүлэв. Одоо тэр айхтар хеликобактерын шинжилгээ үлдсээн. Өмнө нь цусаар, шүлсээр өгч байсан бол одоо өтгөнөөр өг гэсэн. Яаж тэр савыг нь авах гэж дахин явах вэ байз лол

11. Заавал сонирхдог, хичээллэдэг спортын дор хаяж нэг төрөлтэй болох
Бодож бна өө


Үргэлжлэл бий...

Comments

  1. yun huurhun yum. ter durlaaskii blog hen be, bi l lav bish hehe. unshbaar l bna. goy hun durluuldag blogiig...

    nadad bas uurchlult hiimeer zuil zunduu l bna, heregjuulehiig hicheene ee.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...