Солонгос явсан түүх ( 1-р хэсэг)

Ажлаасаа маш их залхсан байсныг ч хэлэх үү, сурахыг маш их хүссэн байсныг ч дурдах уу... Ямар ч байсан тэвчээрийн хязгаар минь тэр ажлын мест дээр хүрээд ажлаасаа би гарлаа... Гарахын өмнө солонгос явахаар төлөвлөн 2 найзтайгаа виз мэдүүлэв, ажиллаж буй хүнд их хялбархаан виз гарчих юм хойно визээ даруулан авав, бусад орны виз хүндийг хэлэх үү, америкаас татгалзсан хариу авсандаа жаахан сэтгэл дундуурхан байсан тул бас хэрэндээ яах бол гэж эмзэглэсээн хө ( Солонгост 3 сараар зорчигчдын групп) ээс олон мэдээлэл авч монголчуудын гарах хүсэл эрмэлзлэлийг харж байлаа. Зорилгоо солонгос явахаар төлөвлөсөн залуус ч чамгүй олныг харсаан, 10 жилээ төгсөж байж л ахаа эгчээ би солонгос явах зорилготой та нар надад туслаач, эсвэл явахыг хүссэн хүмүүсийн сэтгэлзүй дээр шаардлага дээр тулгуурласан бизнес ч чамгүй тогтож, хуурахдаа хужрч нэгнээ мөлжсөөр байгаа дүр зургыг өчнөөн харж болох группээс чамгүй ихийг мэдэж гарсан болно. Их тус болсоон, энэ группт байгаа хүмүүс нэг нэгэндээ байнга асуусан хариултанд хариулах нь баярламаар байлаа.   Өмнө нь төдийлөн ийм групп байдгийг мэдэхгүй байан би солонгостой холбоотой маш их группууд байдгийг мэдэж орсноор тэнд байаа монголчуудын талаарх мэдээллийг хүртэл сайн олж авав. Ийнхүү оффисийн ширээний араас босоод л Солонгос явчихав. Явах билетний мөнгөний хувьд ч инээдмийн зүйл болсоо, гэхдээ бүтчихсэн, нислэг их урт санагдсан, явахын өмнө найзуудтайаа уулзаж ярилцахад чи  чадах уу, дэмий юм биш үү, ямар ажлаас гарч байгаа билээ дээ, яах гээд байгаа юм бэ, ядарна ш дээ, хэцүү ш дээ, очоод ажил олдох уу, хэн тосох юм, хэн туслах юм гэсэн асуултуудаар булуулав. Төрсөн өдрөөрөө энд байхгүйм бна гэж байхөд нөгөө нь тэнд очоод монголын тухай нутгаа санасан дуу сонсоорой яаж байх юм мэдээд хэлээрэй ч гэх элдэвтэй асуулт ч байлаа, хөгжилтэй найзууд минь дээ би чадна аа хэцүү байвал 10 хоног аялаад ирэе за гэсээр явсан билээ...
Явахдаа хамт явах найзынхаа тэнд байгаа ахын захиасаар чанасан мах, борц, нэлээн хэдэн шил архи, хүүхдэд оймс, чихэр, боов гэсээр бид 2-н ажилд өмсөх хувцас, жижиг сажиг саван оо, будаг, энгэсгээр дүүрэн цүнх дүүрэв. Хураалгавал төлөх 50,000 воноо ч мартсангүй. Голомт банкны мастер картандаа үлдсэн мөнгөө хийчихээд тус бүрдээ 50,000 вонтой хүлгийн жолоо атгав. Онгоцонд найзуудынхаа асуусан асуултыг бодсон шигээ, ажлаас өчигдөр гарснаа бодоод л явж байлаа, урд минь хүлээх олон олон өдрүүд, хүмүүс, асуудлын талаар бодсон ч үгүй буулаа. Нэг нэгнээсээ урцалдан гарах хүмүүс, бас шалган дээр яахаа шийдэн хэднээс хэдний хооронд тамга дарагдах бол, шалгуулаад авч явж байгаа зүйлс нь хураагдчих болов уу нэсэн эмээлттэй бараг л бүгдээрээ ажил хийхээр ирцгээж буй монголчуудаар дүүрэн оншоц... Олон хүний болгоомжлоод байсны дагуу шалгалт бараг байдаггүй оройн цагаар басхүү кореан айраар нисэн хүрэв, ашгүй аз таарав, шалгасангүйгээр барахгүй явсаар байгаад эгчтэй нь уулзав. Тосохгүй шүү, өөрсдөө яваад ирээрэй гэсээн гээд байсан эгч нь бид 2-г тосов. Ийнхүү хурдаг темпэнд энэ үеэс хойш орсон доо, эргэж харах бүрт л алга байх юм аа та 2 гээд л хурдан хурдан алхах эгч... Араас нь нэгнээ алдчихгүйг хичээн гүйх бид 2...
                 
                      (үргэлжлэл бий)

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ