Найзын виз татгалзав

Чамгүй хугацаа зарцуулан, хамтдаа бүх материалыг нь хөөцөлдөн гүйсэн боловч тэнцсэнгүй. Аяллын зорилго тодорхойгүй гэсэн. Үзэмжээс үү, нээрээ юунаас болов... За гарах цаг хугацаа нь болоогүй байсан л гэхээс... Гэхдээ хариуг нь хараад чи тэнцээгүй байна аа, найзаа гэсэн чинь тиймүү, би угаасаа мэдэж байсаан, тэнцэхгүй гэдгээ. Ламд үзүүлсэн чинь эхний удаа тэнцэхгүй гэсэн гээд тайвнаар хариулаад утсаа тавьчихав... Би бас зүгэрр ч байхгүй чи тэгвэл визнийхээ мөнгийг үрэн байж хэлсэн үгийг нь баталж байснаас мэдээд яагаад мөнгөө хэмнэсэнгүй вэ, баахан бичиг баримт, хураамжны мөнгө гэж бас дуржигнуулаадхав...
                                          😒
Гэхдээ нэг их холбоотой асуудал биш ч гэсэн, хүн амин хувиа боддогыг бас мэдэрсэн үйл явдал дараа дараагийн олон үйл явдлууд гэрчлэв. Ухаажсаар, урам хугарсаар, урагшаа зам замаа өөрийн зөв гэснээ даган гэлдэрсээр... Зам огтлолцвол нийлэхээс биш, заяагаараа нийлдэггүй ажээ...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ