Эргэлзээгээр дүүрэн өнгөрөх өдөр хоногууд

Яах эсэхээ шийдэж чаддаггүй ээ, бэдэрсээр л явна...
 Өөртөө амралт өгөөд байгаа ч жинхэнэ амралт гэдэг биеэ амраах биш, тархиа ажээ... Хөдөө гэртээ тэрийхээрээ тэрийв. Эмээдээ жаахан туслав, гэрийн ажил тэр тусмаа хөдөөний ажил барагдадгүй ажээ. Гэвч сэтгэлд дараастай шийдэж чадахгүй байгаа асуудлуудыг биеийн хүчээр туулна гэж үү? Тархины бядаар, дэвэргэн сэтгэлээр, цоглог нүдээр давах ч юм шиг ээ... Үргэлж бодлогоширох нүд минь бүүр жижиг дээрээ жижигрэх нь ээ... Бууриа олохгүй л нисэх бодол, хүсэл тархиа сэт татан хөөрөх гэтэл бэрхшээл болох санхүүгийн эх үүсвэртээ түүртээд л байна.  Оюутан биш, ажилчин биш статуст түрхэн зуур шилжээд буй тул хэнээсээ авах вэ дээ хө, со дахиж нэг мордоё уу гэтэл чангарсан сурагтай, журмын нэг нөхөр минь өөрийнхөө санхүүг босгох жаалхан мөнгө олоод ирэе гэсээр дарга, өвөө 2 доор очих визээ самбаачласаар азаа үзэв, ёндоо... Эгч сурдаг, төгслөө, хонхны баярт нь очих юм, гэр бүлийн бахархал гэсээр хар ажил хийхээ хөөрхөн аргалсан ч мэдээж ширээний ажлаас хар ажил хэцүү хойно үзэж тарж л байна, гэхдээ бас л бодоостой, хүрэх болов уу, цааш зорих улс орон, хар ажлууд бид 2-г угтан хэр ээлтэй байх бол, хангалттай мэдлэг, туршлагыг, бас гайгүй дүнтэй диплом сугавчлан ирэх болов уу, замдаа уг нь 3уулаа гарая гэсэн ч 1 нь та 2 тууштай хүн юм, би чадахгүй тийм зангүй, болбол болог гэсэн юм гэсээр цааш харав. Хамтдаа гэж санасан ч үргэлж хамт байхгүйг сануулсан анхааруулга болов. Сэтгэлээр унан суухдаа бас тэрнийг уучилж чадах, эвлэрэхэд хугацаа зарцуулах нь, одоо бүр таг, өмнө нь үй зайгүй байсныг хэлэх үү дор хаяж 3 жил яг ярьж тохирсон хамтдаа, цугтаа гэж байсныг дурдах уу... Хэн нэгэнд тэгтлээ их итгэх хэрэггүй аж гэсээр толгойгоо улам гашилгана... Эр нөхөр, хүүхэдтэй болбол явах, сурах мөрөөдөл үгүй болох юм шиг санасан жаалхан гэнэхэн би минь дээ... Найдах, итгэх, зүтгэхдээ хамт байсан бол өөр холыг бүүр холыг харах болов уу? Эсвэл бууриа сахисаар суух болов уу?


Comments

  1. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж... хүний нутагт ирээд үзээгүйгээ үзэж үхэр цамаа харайн байж боловсролдоо хөрөнгө оруулалт хийх нь тэр. Ирээд жил хэртэй өнгөрсөн ч мөн л таны адил дүүрэн эргэлзээ...
    Сэтгэлийн хат гэгчийг яаж олж авах вэ?

    ReplyDelete
    Replies
    1. Бурхан байдаг үгүй гэдэг шиг л нэг бол хаттай ч юм шиг, нөгөө болохоор хатгүй ч юм шиг харагдадгүй эд болтой шүү, хүний хүсэл барагдадгүй болохоор магадгүй хат суудаггүй байх, :)
      Чи бусдын дэргэд хаттай харагдана шүү дээ, сул доройгоо харуулаагүй үед л нөгөө хүндээ хаттай юм шиг харагддаг байж болох...
      Чиний араас хүний нутаг руу явах уу, байх уу, гээд эргэлзсэн хүн л байна... Ямар сайндаа тогтохгүй бодлуудаа энд сараачаад л байх вэ дээ. Хааяа хааяа энд биччихээр уужирчихдаг юм өө. Түр бодлоо чөлөөлөх гэж л тэр...

      Delete
    2. Ярьж зөвлөлдөх хүнгүй, эсвэл ярилцаад ч нэмэргүй санагдсан үед эрээвэр хураавар бодлоо энэ мэтээр өөртөө сарааччихаар нээрэн л бодлыг чөлөөлөхөд тусалдаг шүү.

      Ямартай ч таныг өөртөө зөв гэж бодсоноо л сонгоосой гэж хүсч байна.
      Амжилт! ;)

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ