Ажлаа санаад байгаа юм байх даа хөөрхий

Би яагаад ч юм олон ажил сольсон хүнд атаархдаг гэх үү, нэг л тэр хүн өөр олон кейстэй учирсан, юм юм үзсэн байх даа гэдэг өнцгөөр нь арай илүү, ИЛҮҮ гэж хардаг байлаа... Энэ бол дөнгөж ажилд орсон үеийн сэтгэгдэл байсан бол одоо арай сонирхолтойгоор өнгөрөөж дээ гэсэн шүү бодчихсоон сууж байдаг. Учир нь тэр хүмүүс аягүй нухацтай ханддаг болчихсон, стресс менежментээ зохицуулаад сурчихсан, ажлын харилцаанаас илүү хувийн амьдралаа нэгд тавьчихсан буюу надад юу чухал гэдгээ олчихсон юм шиг санагддаг шүү. Би ажлын гараагаа эхлээд басхүү удсан байна. Гарах их эвгүй байсан ч нэг л амьдралын темпээ өөрчлөх хүсэл, залхсан ядарсан байсан нь ч давамгайлан юм юм л зэрэгцэн гарсан даа. Сурахыг их хүссэн бас дороо хүслээр болдоггүй юм байна. Өргөдлөө өгөөд 1 сарын дотор л ажлаа хүлээлцдэг бусдын дэргэд 3 сар хагас ажлаа хүлээлцсэн. Хүмүүсээс нэлээн дөлсөн, бүгд л хөөх чи гарах гэж байгаа юм уу? Яагаад, юу хийх гэж байгаа юм бэ? Гэсэн асуултаар булуулсан. Одоо тогтсон ажилд ороогүй ч мэргэжлийнхээ үр шимээр хааяа хааяа гэрээт ажлууд хийж болж л байна алдаг, оног гэдэг байх аа, маш их ядарсан гэж өөрийгөө анхандаа гарчихаад боддог байлаа. Нухлуулсаар байгаад хүн ажил хийхгүй л бол бачуурах юм шиг байна шүү, дураараа дургисаан дургисан үнэндээ. Хар ажил харийн оронд ч хийж үзэв. Одоо харин хуучин буюу анхны ажлаа санаж байна шүү. Байнгын ажил ихтэй, дуу шуутай, байнгын яаралтай чухал гэсэн ажлууд ар араасаа байсан хэдий ч...
Өмнөх өдөр гүйцэтгэх захирлаа зүүдлэв. Дөнгөж таараад хүүе чи ирчисэн юм уу гэсээр угтаад ажил руу хамт оров. Тэгээд за ажлаад байж дээ гэсээр ажил даалгав. Тэгсэн би, захирлаа миний шүд өвдөөд байна. Үзүүлэхээр явж байлаа, таныг ингэнэ гэж бодсонгүй, би ажлаа маргаашнаас эхлэе гэнээ бас би...
Өчигдөр тэгтэл ерөнхий захиралаа зүүдлэв. Бас л шууд ажилд оруулчихав. Мэстэн дээр чинь хүн байгаа болохоор түрдээ миний туслах бол гэнээ, тэгээд туслах нь хийж байна гэж... Ёооё санаад байгаа юм байна аа, зүүдлээд байнгын ажилд орчих юм, инээдтэй гэж...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ