Сэтгэл санаагаа сэргээх гээд дэлгүүр хэсэв

За ямар ч байсан материалаа бүгдийг орчуулуулаад нэхэгдэж буй бүгдийг (эссэнээс бусад) өгөв. Тэгээд хүлээлт... Бүх зүйл нэн ялангуяа санхүү бүрдээгүй байгаа хэдий ч болсон хойно нь аяндаа бас бүрдэх байлгүй дээ гэж найдна... Тхх энэ дэлхийн хамгийн чухал зүйл нь найдах, хүлээх гэсэн хоёрхон зүйлд багтдаг юм шүү дээ гэж гүн хэлэв гээд дуусдаг шиг л монте кристогын төгсгөлийн үгс бас толгойд зурайна. Угийн сэтгэл санаа тогтворгүй байгаа дээр гээд өөрийгөө тайвшруулахын зэрэгцээ дотор болж буй шуургыг энд үгээр бичиглэн үлдээчихвэл бас тайвшрах буй за гээд л сараачив, бас өөрийгөө тайтгаруулах санаатай дэлгүүр хэсэж дуртай хоолоо идэх зэргээр янзан бүрийн арга хэмжээ аваад л байж байна дөө, өөр ч юмгүйдээ...гэхдээ арай бас мэдрэмжгүй худалдан авхлт хийсэн үү одоо бодох нь ээ, 3-ын 3 гахай шүү дээ гэдэг шиг 3-н өмд авчихлаа, би ч бас гуяараа дүбүүн хүн л дээ. Тийм болохоор таарсан дээр нь, олдсон нь дээр нь л гэсэн дээ ер нь...
Худалдан авалт хийхдээ эмэгтэйчүүд сэтгэл санааны байдлаас болдог болов уу, улирал солигдоход илүү худалдан авалт хийдэг болов уу? Би ч сэтгэл санаагаа сэргээх гэж л хэсдэг бололтой шүү. Солонгост дэлгүүр хэсэхдээ хичнээн ядарсан ч цааш яваад байдаг, ундардаг хүчийг хувцаснуудаас ёстой мэдэрч байсаан ххэ. Эмэгтэй хүн, хурдан морь 2-т хөл биш туурай заяадаг гэж хошигнол ч гэлээ үнэн байх шүү...

Comments

  1. Манай энд дэлгүүр хэсээд ч урамгүй болохоор сэтгэл санаагаа өөр зүйлээр сэргээхээс өөр аргагүй. Би бол хумс хуруугаа будуулж тод өнгөөр будахыг илүү ихээр ашиглаад байх шиг.
    Харин тэр Солонгос эсвэл Лондон зэрэг урамтай газруудаар бол тэгээл дэлгүүр хэсээл авч чадахгүй бол виндов шоппинг хийгээл явж өгөх байхаа.
    Амжилт хүсье хүлээж байгаа зүйлд нь.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...