Хүнд ухаан суух нас гэж байдаг уу?

Тодорхой насанд хүрээд өөрөөр хэлбэл 18 нас хүрээд насанд хүрлээ гэж заадаг ч хүүхдийн гэнэн хонгор дүрсгүй бодлууд дагаастай чигээр. Айдас хааяа хуралдан, ичимхий зан надтай хөтлөлцсөөр салахгүй л явна. Дараа хийнэ гэж хадгалж хураасан юм их болохын хэрээр хийж хомслох нь байтугай нэмсээр. Болоогүй байна хэмээн хураасан зүйлс, эзэмшсэн боловсролоо голон холыг харсаар... Тогтох нас гэж байна уу, хүүхэдтэй болоогүй, хүнтэй суугаагүй болохоор дэгэж дэрвэсэн хэвээрээ л байна уу даа, тэгээд боллоо ч дахиад л бас амьдралын аар шаахар асуудалд ээрэгдэхдээ хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулан бас л болоогүй байна гэх үү хэзээ хэзээ нэг сэтгэл тогтдог юм бол оо?


Comments

  1. Өөрийгөө бүрэн таньж мэдээд, юу хийж байхдаа аз жаргалтй байгаагаа ойлгох, бас хариуцлага гэдэг зүйлийг мэдэрсэн цагт, ямар нэгэн зүйлийг өөр дээрээ 100% мэдэрсэн тохиолдолд л хүнтэй суусан эсэх, хүүхэд гаргасан эсэхээс үл хамааран ухаан сууж ойлгох байх даа.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, өөрийгөө бүрэн танихгүй дэгэж дэрвэж л явна даа одоогоор би гэдэг нөхөр.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ