Кимүра Аяако- "Суулгах үр хаана байгаа бол?"

Кимүра Аяако бол үнэхээр үнэхээр үнэхээр сайхан бичдэг миний хувьд маш сайн "зохиолч". Түүний талаар интернэтээр монголоор хайвал түүний "Тархины тураал" гэсэн нийтлэл чамгүй олон блогын хуудаснаас олдддог юм. Нийтлэлийн дор маш их шүүмжтэй... Түүний өөр сонирхолтой нийтлэл олддоггүйн маш таагүй. Кимүра Аяакогийн бичсэн "Баруунаас мандах наран 2" гэсэн ном над бий. Харин 1 нь хэн нэгэнд байвал түүний нийтлэлүүдээс интернэтэд тавьж, олон хүмүүст ухаарал хайрласан нийтлэлүүдийг тавиасай гэж хүсэж байна. Би маш олон номын дэлгүүрээр түүний номыг хайгаад олоогүй. Мөн номын сангуудаар ч... Хэрвээ япон хэл мэддэгсэн бол түүний ярилцлагыг ч болов уншихыг маш их маш их хүсэж байна. Мөн над шиг бодолтой хүмүүс байвал хайгуул хийж над мэдэгдээсэй гэж хүсэж байна. Түүний "Баруунаас мандах наран 2" номноос завтай үедээ нийтлэлийг нь оруулж байна аа. Олон хүн Кимүра Аяакогийн бичсэн нийтлэлүүдийг уншаад нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай гэж хүссэний үндсэн дээр блогтоо оруулахаар шийдлээ.

Эхний нийтлэл

"Суулгах үр хаана байгаа бол?"
...Юу юм бол доо...Нэг л ойлгомжгүй...Шүүмжилбэл нөгөө нам болчихно...Шүүмжилбэл ажилгүй болно...Дуутай байсан нь дээр гэж үү!?...Хүн болгонтой инээмсэглэн, хүн болгонтой зай барьж, эвгүй юмыг эс мэдсэн царайлан өнгөрөөж, хувиа хичээж, амиа бодохын тулд юм бүгдийг хуурч явах... Хорвоо гэж... Юм их бодоод байвал галзуурч мэдэх... Би юу? Энэ хорвоо юу?
...Иймэрхүү юм бичээд чамд ямар хэрэг байна?... Би ухаарлаа... Хүн ямар нэгэн хэргийн төлөө юм бичдэг юм уу?... Хэрэггүй гэвэл сэжиг... Хэрэгтэй гэвэл үгүйсгэх... Би юу хэлэхээ өөрөө ч мэдэхгүй... Паар халахгүй нь миний буруу юу... Танайх хүйтэн байна гэж уурлаад явсан...Ажил...
Оюутан хүн сургуулийн төлбөр их бол... Яах вэ?... Зурагтаар асуусан... Нэг эрхэм гишүүн ажил хий гэж... Өөрөө хэний мөнгөөр боловсрол олж авсан бол оо?... Монголын ардл түмний ачаар... Намын том дарга байсан аавын... Одоо цаг өөр... Өөрөө мөнгө ол... Сургуулийн төлбөр төлж үзээгүй байж... Одоогийн оюутны зовлонг яаж ойлгох... Оюутны ажил гэдэг суралцах л... Би одоо ажил хийе гэвэл сурах визтэй ирсэн хүнээр ажил хийлгэхгүй... Их гайхна... Жинхэнэ ном үзэх хүнд мөнгөний зовлон... Их мөнгөтэй хүнд боловсролгүйн зовлон... Номоо түр үзүүлбэл буцааж өгөхгүй... Дахиад өөр хүнд өгөхөөс айх... Сэтгэл эвдрэх... Номоо түр өгдөг хүн тэнэг, буцааж өгдөг хүн бүр тэнэг гэдэг үг... Би ер сонсож байгаагүй үг... Япон үг шүү дээ гэж монгол найз хэлсэн... Арай ч дээ... Ном олдохгүй, их үнэтэй...
... Автобусны үнэ зуун төгрөг... Дасч эхэлж... Их хурлын гишүүн мөнгө төлөхгүй... Өндөр настан... Тахир дутуу... Хотын захиргааны тусгай үнэмлэх... Худлаа жүжиглэж үнэгүй зорчих... Хүн болгон өөр... Яаж ч амьдарлаа ч... Багшаа Япончууд Чеховыг мэддэг үү?... Аа... Яг энэ!... Энэ санаа!... Зөвхөн монгол, орос хоёр л Чеховыг мэддэг... Бүх юм энэ хүрээн дотор... Шүүмжилбэл нөгөө намынх... Нөгөө намынх болчихвол ажилгүй... Гэвч хэдэн жилийн дараа... Саармаг... Аль алинтай нь эвтэй байж... Аль алинаас нь зай барьж... Намгүй байх... Том дарга болох хэрэггүй... Хоёрдугаар дарга бүр ч хэрэггүй... Гуравдугаар дарга л... Шүүмжилж болдоггүй ардчилал... Шүүмжлэл ходоодтой шууд холбоотой... Зөв, зөв...
...Юугаа өөрчлөх юм бэ?... Таны зөв гэж хэлүүлээд... Нээрээ миний зөв гэж бодоод...
...Үнэн юм бичээгүй үедээ үнэн гэж нэрлээд... Үнэн юм бичихээс өөр аргагүй болохлоороо үнэн үү? гэж асууж эхэлдэг... Бүх юм ийм... Бүсээ чангалж ажиллах... Бүсгүй гишүүнээр хэлүүлмээргүй... Хичнээн ажиллаад ч цалин ийм...Өөрийнхөө ходоодны асуудлыг өөрөө л шийд... Гэвч ходоодоо бодохоос гадаад талдаа тансаг юм... Ганган дэгжин улсын ходоод гаднаасаа мэдэгдэхгүй... Өөрийнхөө мөнгийг хэмнээд, хүний мөнгийг хэмнэхгүй... Өлсвөл айлд очиж хоол идвэл... Бохирыг цэвэр спиртээр л угаах...Нээрээ л аймаар муухай... Угаамаар...Тээ... Махнаас гарч, ногоо идэх... Голдуу махан хоол идэж байсан хүн яаж... Үр суулгавал заавал ургац авна... Энэ бол тариачны ухаан... Үр суулгаагүй бол үр дүнгүй... Гурван жилийн дараа хураах тоорыг одоо л суулгана... Найман жилийн дараа идэх илжгэн чихийг энэ жил тарина... Өнөөдөр идэж байгаа ногооны үрийг хэзээ суулгасан бол?... Бусдын суулгасан үрийн ургацыг... Идээ эзнээ танихгүй... Яг л... Өнөөдрийн ухаан...

Эх сурвалж: Кимүра Аяако "Баруунаас мандах наран-2" УБ 1997 он

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ