Гэнэт бодсон бодол...


Уур амьсгал өөрчлөгдөж байна... Байгал дэлхий дээр ч, хүн дээр ч... Ёстой нөгөө шалгарал л одоо явагдах байх даа. Би хэр өөрчлөгдөж байгаа бол? Над нөлөөлөх нөлөөллүүдээс, мөн орчноосоо... Ямар ч байсан сайн муугаар өөр ондоо хүн болж л байгаа байх... Хүнийг юу илүү өөрчилдөг бол? Гэр бүлээс илүү/ аав ээж эгч дүүгээс ондоо/...
Хүн л хүн л хамгийн их өөрчлөгддөг, мөн өөрчилдөг... Намайг бүүр жаахан байхад эмээ маань оршуулгын газар луу ээж рүү гээ хааяа нэг очдог байлаа. Би их айна... Тэгтэл эмээ үхсэн хүнээс илүү амьд нь аюултай... Амьд хүнээс л айж яв гэж хэлсэнсэн. Тэр үедээ харин ч үгүй ш дээ эмээ, яагаад?... гэтэл чи өөрөө том болохоороо мэднэ ээ гэсэн. Би одоо мэдлээ эмээ. ХҮН зөвхөн ХҮНЭЭС Л айж явах ЁСТОЙГ...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ