Өөрийгөө олоогүй байтал...


Би энэ олон ажлын илүү саналуудаас залхжийн яг үнэндээ. Хийж буй ажлаа хаяад гүймээр санагдтал янзан бүрийн тэр гоё, энэ илүү гэсэн энэ тэр гэсэн мөн яриануудаас ч мөн адил залхжийн. Зүгээр л мөрөөрөө энэ одоогийн ажлынхаа зүйлийг гартаа ортол, толгойдоо шингэтэл сэтгэл зүрхээрээ өөрийн болгож, мэргэжлийн зэргээ ахиулая даа... боломж олдвол... нэг газар луу си ви-гээ явуулах гэснээ болилоо... янз бүрийн блог уншаад л бодлогоширох таалагдаж байна үүний оронд... тэгтэл нэг блогын бичлэг хачин таалагдлаа... Сүүлийн хэсэг нь өөр утгатай боловч энэ бичлэгийн 3ний 2 нь хэнд тустай санагдав...

"Бусдын цуурай"
Нэгэн дүүдээ үүнийг бичив. Хэн гэдгээ мэдэж байгаа.

Хүн амьдралаа өөрөө л тодорхойлж амьдрах ёстой. Харин өөрийнхөө тодорхойлоод байгаа тэр амьдралд чинь чи гол үүрэг гүйцэтгэсэн үү, бусад гүйцэтгэсэн үү? Үнэт зүйлс чинь чиний зуун хувь хүлээн зөвшөөрдөг зүйлс мөн үү, эсвэл зөвхөн бусдын тулгасан зүйл үү? Хүсэл мөрөөдөл чинь чинийх уу, эсвэл хэн нэгэн чамд "Ийм л байвал сайн, сайхан" гэж хар багаас чинь ухуулснаар, чи ч тэдний хүсэл мөрөөдлийг өөрийнх гээд андуураад сууж байна уу? Амьдрал аян зам, тодорхой. Гэхдээ аян зам ч зорилготой, эцсийн цэгтэй. Чиний амьдралын зорилго, тэр эцсийн цэг юу вэ? Юу ч бай, тэр үнэхээр чиний л цэг мөн үү? Бусдын хэм хэмжээгээр өөрийгөө дүгнэсэн учир, бусадтай өөрийгөө харьцуулсан учир өөрийнхөө төлөө биш, бусдын төлөө очсон, эсвэл очих ёстой гэж бодож буй цэг бол түүнийгээ эргэж хар. Чиний амьдрал бүхэлдээ чамаар тодорхойлогдсон байна уу, бусдын цуурай төдий болсон байна уу гэдгээ бод. Дүгнэ. Ойлго. Хүн харьцуулах зүйлтэй байж өөрийгөө ойлгоно гэж чи хэлж магад. Тийм байж болно. Гэхдээ яг юуны төлөө харьцуулж байгаагаа бод. Хүн энэ ертөнцөд төрөхдөө зөвхөн үйлийн үрийн хуульд захирагдан бууж ирдэг. Тиймдээ ч хүн бүр амьдралаас өөр зүйл ухаарах гэж, мэдрэх гэж, авах гэж, өгөх гэж төрдөг. Чамаас тас хөндлөн зорилготой хүмүүстэй өөрийгөө харьцуулах хэрэгтэй юу тэгвэл? Зөвхөн өөрийнхөөрөө амьдралаа тодорхойлно гэдэг гэхдээ "би", "зөвхөн би", "зөвхөн өөрийнхөөрөө" гэж цээжээ дэлдэхийн нэр биш. Харалган аминч ч байхын нэр биш. Амьдралыг өөрийнхөөрөө тодорхойлохоос өмнө хийх ёстой зүйл бол өөрийгөө танин мэдэх. Тэгсэн тохиолдолд чи хэн ба юу, чиний орон зай юу, амьдрал чинь хүртэл юу гэдэг нь гараад ирдэг. Тэгээд тэр орон зай чинь мэдээж зөвхөн чинийх биш байж таарна, бусад ижил төстэй хүмүүсийн орон зай байж таарна. Тэгэхээр өөрийнхөө амьдралыг өөрийнхөөрөө тодорхойлно гэдэг бусдыг ч амьдралдаа оруулна гэсэн үг. Гэхдээ өөрийнхөөрөө амьдралыг тодорхойлсон үед чи зөвхөн зөв хүмүүсээ оруулж сурдаг. Зөв гэдэг нь хэн нэгний хэлсэн тодорхойлсноор "боловсролтой учир зөв, ажилтай учир зөв, сайхан зүс царайтай учир зөв, баян учир зөв, надад туслаж чадах учир зөв" биш, чиний л амьдралын нэгэн хэсэг болох ёстой төрөл бүрийн зөв хүмүүс орж ирж эхэлдэг. Найз нөхөд, янаг амраг, өстөн дайсан гэж бодсон хүн ч үнэндээ чиний л үзэхийг, мэдрэхийг хүссэн зүйлийг чамд өгдөг "найз". Өөрийгөө хэн гэдгээ ухаарсан хүнд дайсан хүртэл байдаггүй. Тэгээд чиний амьдралд хүмүүс байгаа л бол тэдэнтэй хүний харилцаа тогтооно. "Би" гэж цээжээ дэлдэх утгагүйг ойлгож эхэлнэ. Дахиад хэлэхэд бусдын цуурай шиг бусдын хэм хэмжээгээр тодорхойлсон зүйлээр битгий амьдраарай. Бусдад чи ижил хүйстэн, энэ тэр гэж олон долооноор хэлэгдэн, төрөл бүрээр доромжлуулж байсан ч чи л өөрөө хэнд ч бие, сэтгэл, үгээр гэм хор хийлгүй амьдарч байвал тэр чинь нэр төртэй, зөв, утгатай амьдрал шүү.

Агаагаас нь эх сурвалж: http://anaraa-nyamdorj.blogspot.com/

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ