Надад төрсөн бодол...замбараагүй сараачил

Би өөрөө өөрийгөө бас л олоогүй бололтой. Миний бодол цэгцрээгүй, ухаан бүрэлдээгүй, салхи хаашаа би тийшээ байх чинь... Мэдэхгүй ээ гэж санаа алдах нь их болчих юм. Гэхдээ хэн нэгэн надаас асуувал биш өөрөө өөртөө л ийм хариулт өгөөд байна... Саяхан төгссөн гэдэгтээ итгэж өгөөгүй байтал ажил, ажилчин анги болчихсон... Гэтэл энэ ажилдаа насаараа өөрөөр хэлбэл тэтгэвэрт гартлаа ажиллана гэж огтхон ч бүүр огтхон ч төсөөлөгдөхгүй байна. Дахин өөр боломж, юу байна, цаашид би суралцах, өөр юм эхлүүлэх хэрэгтэй талаар л их бодох юм. Мөн энэ ажил надад сэтгэлд нэг л хүрэхгүй байх шиг. Бусад саяхан төгсөгчид мөн хаана юу хийцгээж хэдэн хувь нь сэтгэл хангалуун байгаа болоо? Их ажилтай, ажлын ачаалтай нэгэн нь их цалин авах юм, бага ачаалалтай өөрөөр хэлбэл өмнөх 1-р хувилбартай харьцуулахад шүү дээ, арай бага зарцуулж хөдөлмөрийн бүтээмжийнхээ хариуд хөлс авч байгаа нэгэн нь багаар үнэлүүлээд явах юм. Мөн дээрээс нь жинхэлээгүй гэдэг шалтгаанаар бүүр бага авах юм. Би 2-р хувилбарын ажилд орсон гэхдээ мэдээж хагассайн өдөр ажиллаж, орой очоод хоолоо хийгээд идээд бага зэрэг цаг гарган зурагт үзээд орондоо ороод өглөө босож байна. Тэгтэл сэтгэл нэг л хангалуун биш, өөр ажлын зар хараад суух чинь...миний ажил багадаад байгаан байхдаа...хэхэ... Одоо хэрвээ өөр ажилд орчлоо гэвэл аав ээж хоёр ямар их уурлах бол? Хэрвээ би одоо өөр ажилд анкет бөглөөд ярилцлаганд ороод тэнцвэл эндээс гарнаа...Бас аав ээждээ хэлэхгүй... Аав ээжийн уурлах зөв ч гэлээ, би өөрөө өөртөө үнэнч биш туйлбаргүй байр суурьтай харагдах мэдрэгдэх боловч хожим миний гаргасан шийдвэр зөв байсныг ухаарах байх шүү...
Дараа жил манай дүү төгсөнө...сургуулийн төлбөр өснө...аав ээж хоёр надад найдаж байгаа...ингээд бодоод байсан чинь “айлын том охин өрөвдөлтэй, өөрийгөө бүх зүйлд золиослодог”... гэдэг үг чихэнд сонсогдож байна...Мэдэхгүй ээ мэдэхгүй ээ мэдэхгүй...цаг хугацаа харуулаач дээ надад бүх зүйлийг намайг яах ёстойг юу хийхийг яаж амьдарч байхыг...мхххннннн...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ