Энэ 7 хоног... хийгээд бодрол...

Хаха ямар их сандрал тэвдэл, ямар нэгэн ажлаар бөмбөгдүүлсэн 7 хоног эхлэсэн тэр чигээрээ үргэлжилж дуусах бололтой шүү... кккк
Блог руугаа орж ирэх ч завгүй мөн зовлон жаргалаа хуваалцах ч завгүй байлаа. Миний ажлын онцлог чинь угаасаа ком ширтэх шүү дээ уг нь... удахгүй хараа муутай болох байх шүү муу дээрээ...
Мөн түрүү 7 хоног ажлаас гарах гэж үзэв барсангүй ээ хө... Энд миний байх газар биш юм шиг санагдаад мөн гэрээсээ хол яасан ч хэцүү юм бэ дээ гэрээ санаад... мөн өөртөө миний амьдрал тэнд байгаа гэж итгүүлчихсэний дээр ээждээ санаа зовсноос л болсон хэрэг байх даа үгүй мөн яасан сайхан зөрүүдлэв ээ... одоо ч энэ газартаа ямар ч байсан жил болох байх шүү... Мөн энэ болон өнгөрсөн 7 хоногийн сонин нь kindle захиалсан одоо ном уншаад л байж дээ... хурдан ирээсэй... хүлээж байна шүү...
Мөн хүмүүсийн характерийг аймаар ажиглаад байх юм. Яагаад тэр юм болоо? Хүмүүс тэр тусмаа ажил дээр гарсан архаг гарууд чинь юм л ярьвал аль болох 2-р сувгийн зүйл ярьж тийшээ хандуулчихдаг болчихдог юм байна. Ямар мангар юм бэ? ямар эвгүй санагдсан гээч... бараг ярьж байгаа зүйлсээс нь ичив. Шал утгагүй наргиан, үг хэллэг...

Аан тийн ходоод гээд асуудал үүсээд байгаа юм байна ш дээ... Тан ууж байгаа... Ийм хар залуугаасаа ходоодны асуудалтай болчихгүй юмсан... Аль болох өөх тостой юм бага ид, дулаан хувцасла гэсэн. Би тэгсэн чинь өөхтэй мах идмээр байна ш дээ... ккккк гүрийж л байна. Одоо яая гэхэв...кккккк


Яг ийм хоол идмээр байна... ккк ходоодны өвчнийг эдгээх ардын уламжлалт янз бүрийн аргуудыг олоод блогтоо цуглуулах болноо...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ