2019.07 сар буюу ээлжит 7 сарын миний өөрчлөлт

Жил жилийн 7 сард өөрчлөлт ордог гэж нэгэнтээ дуугарч байсан санагдана. /эртний бичлэгтээ/
Энэ жилийн 7 сард ажлаасаа чөлөө аваад шинэ ажилд боловч, хуучин удирдлагынхаа дор ажиллах болсон. Манай хуучин удирдлагын темп миний темп яг таардаг гэх үү дээ. Удирдах арга барил загнах тушаах биш эвээр болон итгэл дээр явдаг нь ихэд таалагддаг билээ. Мэдээж шууд шууд хэлээд яриад асуудлаа шийдэх нь амар байдаг юм. Бас захирал, эрэгтэй хүн тэр хүний өмчийн мэдэл гэсэн дээ нийтлэг үзэгдэх хараалын үг хэлдэг удирдлагуудтай ижил. Нахалны талдаа арай орохгүй ч бас хэл ярианы байдалд бол хараалын үг хэдэнтээ тохиолдоно. Биеэр жижиг ч бэлчээр томын зэрэгцээ орос школьтой буюу Арменд өсөж өндийсөн учраас орос стиль үзэгдэнэ. 
За тэгээд ажиллах санал 4 сарын сүүлээр тавьсан бөгөөд би тэр үед шалгалтандаа бэлдэж эхлэх гээд чөлөө авсан байдалтай байлаа. Хамгийн инээдтэй нь гэртээ байгаа биз дээ гээд хүргэж өгөх үед бантсандаа тийм гэж хэлээд гэрийнхээ гадаа буусан байдаг юм. Үнэндээ тэр үед байрны түрээслэгчид гараагүй, хэдхэн хоног дутуу, би найзындаа амьдарч байсан хэрэг л дээ. Надад танай байр хэдэн м2 вэ?, зээлдээ хэдийг төлдөг вэ? гэх бүдүүлэг асуултууд эрэгтэй удирдлагуудын зүгээс гэрт хүргэхдээ асуусан бүдүүлэг асуултуудаас зайлсхийсэн, ёоох гэсэн бодол толгойд дүүрч байсан ч арай ч үсэрч буусангүй өнгөрсөн өдрүүд байлаа.

Тэгээд цоо шинэ салбарын бүртгэлийн ажилд орсон. Урт хугацааны итгэл үнэмшлээ зөрчин байж, би хийхгүй ч хэн нэгэн хийнэ шүү дээ гэж бодон эхлэсэн ажил байлаа гэж. 

Ажлаа хийсээр одоо 4дөх сардаа оржээ. Дан эрэгтэй хүмүүстэй ажиллаж байна. Эрэгтэй хүмүүсийг ойлгох миний өөрчлөлтийг бага ч гэсэн өөрчлөх гэж энд би "түр" байгаа санагдана.
Эсвэл ам уу, үнэхээр үнэн үү мэдэхгүй ч чихний хажуугаар яриа зүснэ. Эрэгтэй хүн хэзээ ч one night өнгөрөөхгүй, бас эхнэртэй ч бүгд их бага хэмжээгээр явдал суудалтай байх бөгөөд "ам". 

Тэгэхээр хүлээлтээ өндөрт битгий өргө гэж байгаа сануулга атлаа би хааяа үйлдүүдийг нь тэсэхгүй нь ээ. Тэд их тамхи татдаг. Утаат хөшиг дунд цэвэр агаар хайх үе олонтаа тохиолдоно. Би эсвэл тамхинд ордог ч юм уу гэж эцэстээ тулаад хэлж ч үзлээ. Хүйтэн өдөр цонхоо нэвт онгойлгон хөлдөөх гэж ч үзлээ. Бас аашилж ч үзлээ. Түмэн янзаар тэвчээрийн чавхдасыг минь шалгасан өдрүүд үргэлжилсээр...

Цааш надад юу тохиолдох бол...


Нүгэл буянт ажлын алийг хийж яваа бол гээд ойрд сонсоод байгаа дуугаа хуваалцаад сэтгэгдлээ өндөрлөе дөө...Ай амьдрал минь гэж...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ