Эрэгтэй хүний талаар ойлгохгүй байгаа өнцөг

Эрэгтэй хүний далдын далдад байдаг атгаг санаа нь тэр эр, эхнэртэй хүүхэдтэй байсан ч хамаагүй 1 шөнийн явдалд үнэн дуртай байх юмаа. Эсвэл тэвэрч унтах, өөрийнхөө хэр хэмжээнд энэ хүний хязгаарт нэвтрэх вэ гэдгээ заавал нэг үзэж байж санаа амардаг хүн юмуу хаашайн. 5 жилийн зайтай 2 удаа яг ижилхэн эрэгтэй хүний халдлагад өртөв. Би хэзээ ч тэр хүнд өөрийнхөө байгаа байдлаараа дуртай байгаагаа илэрхийлээгүй байтал, бас энэ нь амралтанд тохиолдох нь, бас олон хүнтэй гөөхийдөж унтаж байхад тохиолдох нь элбэг юм уу? Үгүй ээ, ингээд бодсон чинь 2 биш 3 болж таарах нь. Илэх, гараа явуулах, тэврэх дараа нь дахиж гараа доош явуулах. Миний хариу үйлдэл нь гарыг нь барих, хөөе ингэж болохгүй гэж анхааруулах, барьцалдан тэмцэлдэх, цохих, өшиглөх, тэгээд өглөө болохыг хүлээн дуг хийхгүй байх, эсвэл өөрөө босоод байраа эзлээд суух газар олон өглөөг хүлээх... Маргааш нь юу ч болоогүй царай гаргах, бүүр яг жүжигчин энэ эрчүүдийн төлөөлөгчид нь, бүгд биш ч яагаад ийм авир гаргадаг юм бол? #бэлгийндарамт #нэгэндээхэлдэггүйчэмэгтэйчүүдэдтулгардагасуудалмөнүү надад буруу өгч магадгүй ч би үргэлж битүү хувцастай, бас хэзээ ч энэ үйлдэлд дургүй зөвхөн гэр бүл хүмүүсийн хооронд байж болох нандин зүйл гэж боддог учир ийм үйлдэл гаргагч эрчүүдийг үзэн ядах сэтгэлээр дүүрээд байна, мөн олноороо нийтээрээ гөөхийдөж унтаж байж юун өөртөө итгэлтэй байдаг байна аа, бас унтах гээд хичээн хэвтэх надад зүгээр зүгээр, сүртэй юм гэж нэгнээ оролдох гэсэн эрчүүдийн дуу ч аяархан хажуу талаас сонстоно. Яг босоод цохиж аваад, бахдалтай инээмээр мэдрэмж. Эсвэл гэрлээ асаан, юу болсон бэ? болох гэж байна вэ гээд чанга гэгч дуугармаар... Намайг тэмцэлдэн байхад хэн ч сэрүүн байгаагаа мэдэгдүүлэхгүй гэж байдгаараа хичээн, амьсгалаа түгжих хүмүүс ямар муухай ичгүүртэй санагддагаа ч бас нуух юун...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ