30 нас хүрлээ еээээээх

Нас явсаар.... ганцаараа... хүнтэй суугаач гээд тал бүрээсээ хэлүүлсээр... хүнтэй суудаггүй...ажил... бас дахин ажил гээд л ... нас явсаар...сургуулиа төгсөөд 8 жил болчихож...

Гэхдээ нэг их сонин настргүй байсаан, хөөрцөглөсөнгүй, гунигласан. Олон зүйлийг би амжуулж амжилгүй 30 хүрчихсэн юм шиг мэдрэмж. 31 насандаа бас юу мэдрэх бол? Би цаашид хэдэн жил амьдрах бол, дахин 30 жил амьдрах болов уу? хэхэ 60 хүрчихсэн 61 хүрээд нас барвал тэтгэвэрт лав гарахгүй нь ээ гэж бодоод мушийсан уруул минь. Тэтгэврийн нас 89 оныхны хувь 61 нас 9 сартайдаа гарах юм билээ гээд нэг л хараад тогтоочихсон, мухрын мухар дахь бодол ил гарч бодож бас мушийхад хүргэсэн. Ийнхүү 30 настай ганц бие зөндөө их бүтэлгүйтдэг мөртөө сэргээд л босож бэдэрч буй бүсгүй заяа минь, чи 30 хүрчихлээ. Одоо бага алдаж, илүү ихийг бүтээх нас...

1 жил юу юуг хийж бүтээчихсэн байх болоо гэхээс тэсэн ядан хүлээж байна шүү.




           /үргэлжлэл бий. 31 нас хүрээд энэ хугацаанд юу юу хийснээ дүгнэнэ лол/

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ