Нисэн буусан, нисэн буусан урам минь дээ...

Өдий насны хүмүүс өөрийн стрессээ удирдаж сурсан байдаг гэж боддог би үгүй мөн тэнэг хүн ээ. 70-аад оны эхний загварын хүмүүстэй гүй мөн олон л таарч байна даа. Аудитор болмооргүй санагдана. Их хариуцлага хүлээх юм шиг санагдаад байна. Хүн удирдана гэдэг надад яагаад ч юм халгамаар санагддаг. Би зориггүй хүн юм болов уу. Эсвэл өмнөх ажлын байрны хар толбо үргэлж дагаад байна уу. Хуучин захиралдаа ч үгүй мөн мушгиулж явжээ. Гэсэн мөртөө аудитор болмоор санагдана. Мубис төгссөн найз минь мэргэжил нь төс өөр мөртөө аудиторын туслахаар 4 жил яаж тэсэж ажиллаж байсан юм бол доо. Нябо мөртөө л би шантарч эхлээд эхний шатандээрээ явж байна. Эхлээд суралцах гэж баяр хөөр дүүрэн байлаа. Одоо яагаад ял юм шиг санан өглөө үрчийсэн юм гарна вэ? Үргэлж жижиг сажиг шалтгаар загниулсаар байгаал урам хугарчихжээ. Шалих ялихгүй, шалдир булдартай стрессээ энд үлдээе. Маргаашнаас хичээе дээ дахиад...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ