Шинэ ажлын хамт олны тухай


10 шижигнэсэн залуучуудтай ажиллаж байна даа. Нэг ижил шинж нь тэд бүгд тамхи татдаг би тэрэнд нь дургүй учир нь анх орсон цагаас хойш тамхины утаа нь үсэнд шингээд байнга угаасаар үс маань ч тун урт ургаж байна даа... цүцүцү...
Эхний залуу манай ГЗ иргэн Э
Эхнэр, 2 хүүхэдтэй, зан нь яг жоохон хүүхэд шиг, ГЗ байж үзээгүй санагддаг ч үгүй бололтой, миний мэдэхгүй олон туршлага түүнд бий юм шиг байна лээ.
Хоёр дох залуу иргэн Б
Эхнэр, хүүхэдгүй юм шиг хэрнээ манай хүү гэж азаартсан тул би түүнийг хүүхэдтэй гэж бодож байна. Иргэн Э-тэй ярихдаа хүүгийн сургалтын төлбөр гэх шиг болсон. Гүйлгээ ухаан сайны зэрэгцээ худлаа хэлбэр санагддаг. Ингэхэд би өөрөө ямар ч хүн юм тэ, хүн хүн дүгнээд л... гэхдээ л гаргаж ил тавихгүй бол бачуураад байна өө...
Уран зураг цуглуулдаг, шүлэг бичдэг гэсэн. Аав нь зохиолч боловч лав миний дуртай зохиолч биш. Ямар бизнес хийх үү гэж шалгаадаг түүнд өөр санаа бий л байх. Бас эрэгтэйчүүд хоорондоо уулзаж ярилцахаараа хүүхэн л ярьдаг бололтой, яг эмэгтэйчүүд бөөгнөрөхөөрөө залуу ярьдаг шиг лол. Намайг тэд ярьсан гэж хэлсэн, надад дамжуулсан. Эрэгтэй хүмүүстэй ажиллахын сайхныг гайхаж байсан би бас муу талыг нь энд дурдлаа шдээ. Хүн болгон хүйс хамаарахгүй адилхаан гэдгийг энд цухас тэмдэглэе.
Дараагийн залуу иргэн М
Даруухан, маш удаан ярьдаг, тэр нь уцаар төрүүлээд байдгийг нуух юун. Дүү хэрнээ чи гэж дууддаг. Одоо ч хэдэн оны дээш доошоор чи гэдэг насан дээрээ оччихсон юм бэ дээ би ч... тэр ч...
Дараагийн залуу иргэн Э
Хүүхэд шиг зантай ч санаатай байх гэж хичээдэг юм болов уу, За насандаа байгаа гэж хэлэе дээ.
Дараагийн залуу О
Өө санаа бодлоо шууд илэрхийлчихдэг нь амар байдаг юм өө. Гэр бүлтэй, 2 хүүхэдтэй. Сайн аав юм шиг байсан, өглөө 6-д өдөр бүр босож хүүхдүүдээ хүргэдэг. Бас ажилдаа ч цагтаа ирдэг.
Дараагийн залуу Э
Зодоонч, ууртай ч цайлган.
Дараагийн залуу дүү Д
Эрх байхаа,
Дараагийн залуу дүү Э
Их дөлгөөхөн, даруухаан
Сүүлд орсон ах Н
Ажил хэрэгч, олон зүйл үзсэн толгой байх аа ах хүү ч...
Ингээд миний шинэ ажлын орчин иймэрхүү л байна даа...

Миний хувьд урьд өмнөх ажлын байранд байдаг би биш ээ. Илүү ууртай, илүү шударга, илүү удаан, ажил нь хуралдаад л амархан ч юм шиг, хэцүү ч юм шиг байна. 5 сараар үгүй ээ бараг 6 сараар хоцорч юмаа хөөж байгаа учраас өдөр тутмын ажлаа хийхийн хажуугаар өмнөхийг нөхөж байна. Бас албан бичиг, гэрээ, бас нэгэн охиныг сургаад ууртай аниа л байна даа...

10 дахь дүү охин
Дандаа уур хүргэдэг, дандаа буруу бичдэг. Анхааралгүй, бүдүүлэг, мэдрэмжгүй. Хэзээ лаг болно доо дүү минь. Би лаг биш ч хүн жаахан сэтгэлтэй бас дээр нь мэдрэмжтэй байгаасай гэж хүсдэг...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ