2019.01.01

Hey everybody, I am fine and ready on 2019

Нүүдлийн ажилтай болсон миний бие ажил дээрээ ирсэн байна өө. Дутуу ажлаа дуусгах гээд маргаашдаа ажлаа дуусгаад нүүх гээд ирлээ. Харуулаас өөр хүн байхгүй ханхай оффис дунд өөрийгөө жоохон сэдэлжүүлээд ажилдаа ороё гэж бодлоо. Аудиторын туслахын ажилд томилогдон 2 дахь газраа ажлаа дуусгах гэж байна. Энэ жил аудиторынхоо ажлын арга барилыг гартаа оруулж, нэлээн ажлын ад гарч, ажил мэргэжлийнхээ хувьд өсөж хөгжих боломжит бүрэн жил гэж ирж буй жилээ дүгнэж байна. Мөн МНБ, ТИНБ болох ажил мэргэжлийхээ энэ жилийн карьерыг тавьж байна. 2018 онд гадаадад сурах хүсэл минь талаар болсон ч хугарч нугаралгүй босож ирсэн жил байлаа. Илүү тайвнаар хүлээн авч, цааш амьдарсаан хаха. Жоохон гунигтай ч одоо яахав дээ, амь биш заяа биш гээд эвлэрэв. Мөн гэрээтээр хэд хэдэн ажил хийж үзэж өөрийгөө сорьсон жил байлаа. Гэр бүл хамгийн үнэ цэнэтэй зүйл болохыг дахин ухаарсан жил байлаа. Ирж буй ондоо байраа буцаан аваад дахин өөрийн хүслээр тохижуулж, цалингаа нэмүүлэхийн зэрэгцээ харилцааны ур чадвараа нэмэгдүүлэхийг хүсэж байна. Ярих хэлэх бодсоноо бүр илүү товч тодорхой, мэргэжлийн илэрхийлэх чадварт сайтар суралцана гэж бодож байна. Завтай байхдаа илүү их ном уншина даа гэж бодож байсан би эсрэгээр болохыг үнэхээр ухаарлаа. Зүгээр залхуурах буюу ЗЗ хийсээр байгаад таараад ном уншиж чадсангүй жил байлаа. Харин энэ жил эсрэгээр нөхөөд бүүр олон ном уншинаа амлаж байна. Инстаграмд оруулсан зурагнуудаа хартал аягүй эерэг тод хөгжилтэй олон зургийг ичилгүй постолсон жил байлаа. Бас твиттерт 800 дагагчтай болсон байв. Мэдээлэл авах дуртай надад 8 жилийн дараа 800 дагагчтай болсон гэхээр ямар муу жиргээч нь тодорхой байгаа биз.

                                 2019 ондоо гайхалтай жилийг хамтдаа бүтээцгээе.
                                                                  Урагшаа

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ