Үүрээ олоогүй л нисэн буугаад л явна...

Би хэзээ нэг тогтох бол? Дандаа нэг хуйсагнах сэтгэлийг яалтай. Ажил, хүмүүсийн харьцаанаас болоод л урваж шарваад шалчигнаад унах юм. Гэхдээ дотроо шүү, царайн дээр харагддаг эсэхийг мэдэхгүй юм. Одоо л нэг хүсэн хүлээж байсан хөдөлмөрийн таатай нөхцөлтэй ажил гэж бодож явсан юмсан... цүцүцү
Би ихийг хүссэн гэж үү дээ, хагассайн өдөр амрахыг, тэр өдрөө дуртай зүйлээ хийхийг, суралцахыг, хөгжихийг л хүссэн юм.
Гэвч яасан гээч, байнга ажилтай. Амралт нөүүү, шөнө ч нөүү болсон юу гэхлээр энэ сард 2 өдөр хоносон байх нь... Бас амралтын өдөр амарсан чинь тэр өдөр маш урт санагдсаныг яана. Илүү цаг нөүү тэр бол үнэн бачууруулах гэж байгаа. Бас ажил дээрээ англи хэлгүй хүн нь би байхаваа, бусдыг хань татахаа байя аа, тэгээд загниулнөө, тэр нь юмаа үдээгүйнхээ төлөө, хэд хэдэн удаа... одоо хурцадмалын хурц асуудал руу шилжсэн байна... үл тоосон гэсэн асуудалд ороод хүнээр муухай харуулаад л явна. Бага залуу насандаа бол хийж чадах байсан болов уу. Одоо шөнө хоноход л дараагийн өдөр нөү болдог болж, их дохиж байна. Бас бүтэн хүний үгийг ойлгохгүй нтр...
Намайг яаж ажиллаад байгааг харахгүй байна уу өөш гэмээр... гомдоод л усан нүдлэхээс өөр юу ч хийсэнгүй. Намайг яаж ажилла гэж байгаам бол? Монголын ажлын байран дахь эгч нар гэрт болсон асуудлынхаа темпийг ажил дээрээ гаргах юмаа тэ, өдий насанд өөрийнхөө аашыг, уурыг удирдаж чадахгүй бол цааш яаж амьдарнаа гэшшш. Амьдраад байна цаадуул чинь. Улам гялалзаад л яаж хүний арга эвийг олохоо мэддэг, бас доодчуулаа загнаж, атгандаа байлгадаг юм байна гэшшшш. Тийм л аниа болохгүй юм шүү, түү чорт...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ