Салхи оруулаадхая даа...

Энэ жил ч мөн хэсүүрч болж байна даа би...Булган, Архангай, Өвөрхангай, Завхан, Увс, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр, Өмнөговь аймгийг үзлээ...
Хүсээд очихийг мөрөөдөөд байдаг Мэнэнгийн тал, Энергийн төвийг үзсэндээ, Аглаг сайхан хангай үзсэндээ их олзуурхаж байгаа...
Одоо яахав ажилдаа нухлуулаад байна дөө... блогоор хэсэгтээ өвчилж, өөрөө бичих биш, хүний блогуудыг ч хуу уншдаг байж билээ тэрийгээ дурсахаар сайхан байдаг  шүү ихийг мэдэж авсан, нүд нээгдсэн дээ гэж боддог юм...ер нь хүний үзэл бодол бага багаар тааралдсан тохиол болгоноосоо тархиндаа хуримтлуулаад л яван явсаар үзэл санаа нь тогтдог байх шүү гэж эргэлзэлгүй бодож байна дөө... Ноднин жилээс твиттерт донтож эхэлснээс хойш твиттер лүү жив жив гээд л байдаг болсон доо... мэдээлэл ч түргэн шуурхай авах боломжтой, цаг хугацаа хэмнэсэн их дажгүй эд байна лээ шүү...
Нэг жилийн дотор ажлын туршлага хуримтлагдаж байгаа хэдий ч орчин тойрны хүмүүсээсээ бөөрөнхийлдөг зан чанар сурах гээд хэцүү юмаа, ер нь сурчихсан байх өө...угийн шууд хэлдэг зан дээр энэ нэмэгдчихээр ч хүмүүсийг гарцаагүй байдалд оруулчихдаг юм байна лээ шүү...төвийг сахих...дуугүй байх нь дээр гэж үү...ядаж байхад ганц л амьдарна уриатай миний хувьд үгээ хадгалах гэдгийг мэдэхгүй хачин ш дээ...түс тас түмпэн шанага гэгчээр хэлээд л тавих юм...аз болж хүмүүс надад дасан зохицоод хатуу бөгөөд үнэн үг голыг нь олоод хэлчихдэг гээд хошгируулаад дэмий дэмий...энэ зан ч засагдахгүй л битгий байгаасай...
Бас л хүний занг танидаггүй хэвээрээ юм болов уу эсвэл хүмүүс тасралтгүй өөрчлөгдсөөр байдаг юм уу бүү мэд...хүмүүсийг танисаар л явна...
Мэргэжил боловсрол дээшлүүлэлгүй бол болохгүйн гэж гэнэт ухаарсан бөлгөө, 12 сард шалгалтаа өгөөд үр дүнгээ үзнэ дээ...
Англи хэл асуудал болсоор л...за яахав ээ гэтэл дахиад жил өнгөрчихлөө...кинделээ хагалчихсанаас хойш бүүр хийх бүүр англи хэлээ давтахаа байлаа шүү мань нөхөр ккк зааа иймэрхүү дээ хэхэ

Comments

  1. Цаг хугацаа өнгөрөх тусам илүү тогоонд чанагдсан хүмүүсээс хамгийн их сурсан юм ёстой л бөөрөнхий яриа сурч байх шив дээ. Хэхэ. 12 сарын шалгалтанд нь амжилт хүсье. Би өнөөдөр Киндлээ бас эвдчих шиг боллоо. (So, I feel what you feel sis.)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ