Гоморхол

Бага ангид байхад хичээлээ хийгээгүй хүүхдүүдийг багш үлдээж, заавал хийлгүүлж байж хариулдаг байж билээ. Нэг ч удаа тэгж үлдэж байгаагүй болохоор энэ бүхнийг үлдэх яасан хэцүүг мэддэггүй өнгөрсөн сурагч нас минь... харин одоо эсрэгээрээ байнга л үлддэг болж гэхдээ мэдээж сургууль биш ажил дээрээ... санхүүгийн мэргэжил сайхан үедээ сайхан ч муухай үедээ дэндүү муухай юмаа... чимхлүүр ажил ихтэй учраас нэг их бага харагдаж байгаа ажил хэдэн цаг авах юм гээч... ингээд бодохоор ЭРТ ХАРИДАГ ОНЦЧУУЛ том болохоороо ОРОЙ ХАРИДАГ гэсэн гаргалгаа өөрийн мэдэлгүй гаргачихлаа...


Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ