Ажлын байранд анхаарах зүйлс



Ажлын байранд анхаарах зүйлс /миний л бодол шүү/
№1 Ажлын байр шал худлаа дүр үзүүлсэн гаруудаар дүүрэн байдаг тул ААШ ЗАНгаа хязгаарла...миний хувьд ийм хүмүүсийг харахаар дургүй хүрээд байдаг учир их төвөгтэй энэ орчинл зохицох гэж нэлээн юм болж байж билээ гэхэд хаашаа ч юм бэ? Одоо ч хэвээр байна...гэхдээ бараг дасаж байна даа
№2 Ажлын байранд хаа сайгүй паракци байдаг, тэдгээр нь нэг нэгэндээ дургүйн дээр үргэлж ХҮНИЙ БӨГС ухацгаадаг. Чи нэг алдаа гаргахад л өөрөө ч мэдэхгүй явтал хүмүүс илүү мэдчихсэн байх болно аль хэдийн шүү
№3 Ажилд ороод сар болоод шантарч билээ...дадлагын хугацаандаа явж байж шүү дээ...бодохоор инээдтэй ч юм шиг. Гэхдээ үнэн шүү... Аав, ээжийн алсын бодлыг одоо таах шиг...үр хүүхдээ хол цөлж байдаг гэж эхэндээ би бодсонсон...намайг нэг цаашаа гэвэл би бүүр цаашаа явна шүү, ойр байя гэхэд гэж уурлаж байснаа бодохоор томоогүй ч юм шиг... хэрвээ би ойр байсан бол орой харих бүртээ тунирхах, хүмүүсийн элдэв янзыг характерыг ёстой нээрээ ийм тийм байна гэж нурших ч байсан юм бил үү??? Аав ээжийн холын бодол жилийн дараахыг харж шүү дээ. Жил ядаж аав ээжээсээ хол унаж босох үе тулгарахад ааваа ээжээ гээд гүйгээд ирчихгүй, өөрт тулгарсан асуудлыг өөрөө л шийднэ гэж бодсон хэрэг шүү ер нь... Аав ээжийн ухаан гэж төрүүлэн өсгөх гэж хөлд оруулж ухаан сургах гэж нэлээн юм болох юм даа.
№4 Өөртөө зарцуулах цаг нэлээн багасгана...бүр их ч юмуу? Шөнө унтахдаа, өглөө ажил руугаа явах, тарах зам чинь л бараг өөртөө зарцуулах цаг гэж мэд /хэрвээ ганцаараа амьдардаг бол чамд өөртөө зарцуулах цаг нэлээн байгаа юм байна...зөв зүйтэй зарцуулаарай гэж захия даа/
Хамгийн сүүлд гэж хэлэхэд Хамелон ч юм шиг хүн болгонтой тааруулж харьцах шаардлага хүссэн хүсээгүй гарч ирнэ гэж мэд... Гэхдээ гол ноён нуруугаа битгий алдаарай...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ