Санаашрал, бодрол

Миний энд байх хугацаа хэдийн дуусчихсан юм шиг санаа алдам орчин намайг угтнам... Ширээ дүүрэн хоосон хэрэгтэй, хэрэггүй цаас намайг тойрон байхыг үзвэл одоодоо хийх ажилтай мэт...гэвч сэтгэл минь хаа холын газар байх шиг
Сурах хөдөлмөрлөхийн үр шимийг даруй 14 жил хүртсэн минь намайг хөглөдөг, ямар нэгэн юмнаас хамааралтайг заадаг байсан мэт,,, тогтоодог ч байсан байж мэдэх
1 жил сурах гэдэг процесс зогссон гэхэд болно. Нэг талаар бодож үзвэл сурсаар байсан авч хөдөлмөрөө зарцуулжээ дээ, мөнгөөр үнэлүүлсэнг бодвол...
Одоо сурах ямар нэгэн юмнаас харьяалагдаж амьдрахгүй бол салхинд хийсэх хамхуул шиг зорилгогүй болсон мэт,,, Мэдээж зогсолтгүй үргэлжлэх цаг хугацаа намайг амьдралд урин залж, элдвийн зүйлийг тархинд минь суулгасан ч энэ хангалттай биш шиг санагдахуйяа өөрийгөө голохын ихийг мэдрүүлнэ.
Хүнээс хамааралгүй байгаа дээрээ эрдэм мэдлэгээс л хамааралтай байхыг дэндүү хүснэ

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ