Эдийн засгийн хямрал дээр нэмэх нь сэтгэл санааны хямрал тэнцүү ...?
Хүн хийж үзээгүй юмаа нөхдөг гэдэгтэй хэр санаа оноо нийлж байна даа? Би их дураараа сайхан өсчээ. Аав, ээж юм хэлэхгүй шд, бараг. Эмээдээ л өдрийн хэд сурдуулна. Дүү ямар сайндаа эмээд сурдуулна даа гэж сүрдүүлнэ. хэхэ жаргалтай өсчээ. Хэн ч атаархмаар өсөж... Хэний ч өмнөөс үг сөрөхөд эмээ өмөөрнө. Яг ажаа минь ирж гэнэ, хүүхэд хэлж байгаа болохоос биш үнэн гэнэ. Ингээд л би гэдэг хүн оодроно, яагаад ч юм бага нас, өсөж төрсөн нутаг, гэр, найз, хамаатан, сургууль, багш, паян бүгдээрээ л сайхнаас сайхан байсан. Дурсамжаа идэж амьдрах насанд очсон гэж үү. Зөрүүд, цод цод, бардам /түүний ард бяцхан зүрх/ Ажил, амьдралын гараанд гараад мань хашир жаахан хэцүүдэж л явна даа... Өдөр бүр учир утгагүй мөнгөний хэрүүлээс залхах юм даа, харийн газар давчдаад байна, харсан зүг рүүгээ гүймээр байна болно шд өдрийн хэд Тв8 гэж их алдартай тв байдаг юм байна, юм л болов дуудлаа шүү гэнэ. Компани мөнгөгүй болох үе байлгүй яахав, гэтэл хүмүүс худалч, луйварчингаар дуудна. Жаахан гэж тэгдэг ю...