Та нэг өдрийнхөө цалинг өөртөө зарцуулж чаддаг уу?

Та нэг өдрийнхөө цалинг өөртөө зарцуулж чаддаг уу? гэвэл ажил хийдэг хүн бүр "мэдээж", чадаж байгаа гэж хэн ч хариулах болов уу. Гэхдээ ирээдүйнхээ төлөө, мөрөөдлийнхөө төлөө арвилан хэмнэж байна уу? гэвэл харин "мэдээж" гэж хариулах хүмүүс хэр олон бол?

Би нэгэн ийм гарчигтай нийтлэл уншсан юм, найруулга сайн биш ч байсан гэлээ надад цочрол өгсөн нийтлэл байлаа.

​Та нэг өдрийн цалингаа өөрийнхөө ирээдүйд зориулж чадах уу.

http://mongo.mn/c/353

Ингээд би гэдэг хүн  2011 оны 7 сараас эхлэн ажилтан ангийн гишүүн болсон тул энэ үеэс эхлээд өөртөө зарцуулаагүй 1 өдрүүдийнхээ цалинг шүүн гаргаад хэдэн төгрөг хуримтлуулчихсан байсан боломжоо алдсан бэ? гэдгийгээ олох хүсэл уг нийтлэлээс урган гарсан юм. Бас өөрөө өөртөө өрийн данс үүсгэх талаар маш том шийдэлд хүрсэн болно. Амлалтаа энд хэн ч тоож уншдаггүй, бас тоож уншихаар юм бичдэггүй өөртөө зориулан ХАДАВ.

Одоогоор энэ нийтлэлийг уншсанаасаа хойш 2 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд 2 өдрийн цалингаа өөртөө хуримтлуулаад байна. Харин өөртөө үүсгэсэн өрнөөсөө төлөөгүй л байна. Хүү үүсгэж тооцож өөрөө өөртөө албан бичиг өгч, ШШГА-д өөрөө өөртөө хэрэг үүсгэдэг юм уу гэж тэнэг тэнэг зүйл бодож байна кккк /хошигнол байлаа/

За ингээд би бээр хэрвээ сар болгоныхоо цалингаас 1 өдрийн цалинг өөртөө зарцуулсан бол ингэх байлаа. Би доллар луу шилжүүлж өөрөө өөртөө бяцхан дарамт учруулахаар болсон.Хүү тооцоогүй юм чинь тээ... :-)


Уг нь цуглуулсан бол ингэж хуримтлуулах байж ээ, гэхдээ би өөрөө өөртөө өрийн данс үүсгэчихсэн юм чинь кккк, удахгүй төлж дуусна даа дуусна...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ