Миний амьдрал, миний асуудал...

Сайн уу, нээх хэрэгцээтэй мэдээлэл тавьдаггүйн дээр хэн ч эзэн нь ч барагтай бол шагайдаггүй блог минь уу зээ... Сар шинийн өдөр болгон сүүлийн жилүүдэд дандаа ганцаараа бүгэх болжээ... эмоци гэхээсээ илүү чимээгүй амралт аван хэн нэгнээс ангид байхыг хүсэхийн дээр гэр лүүгээ очих зардал мөнгөнөөс болдог юмуу даа ганцаараа л хэдийн үлдсэн байх юм... уйтгартай хүн юм чинь блог нь ч уйтгартай байхаас яахав... 

Баяр цэнгэлд нээх дурлахгүй, ганцаараа гиюүрэх гэхүү хийх ажлын жагсаалт, яарч сандарсан зүйлсээс хол тааваараа байхыг илүүд үзэх болжээ... дараа хийе, завтай болохоороо хийе гэсэн зүйлсээ өмнөө жагсаагаад нүдээ бэлчээхээс өөр завгүй үедээ хийж амжихгүйнээ гэсэн ч хийх гэж оролдож байдаг зүйлсээ ч хийхийг үл хүснэ... Идэвхигүй, зорилгогүй яаралгүй амьдрал чинь тэгээд миний хүсээд байсан зүйл юм гэж үү гэвэл бас үгүй ажээ... Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хэм хэмнэл л миний амьдрал бас ажил болоод байна. Дэндүү их ажлын ачаалал, хэтийдсэн дарамт шахалт, сэтгэлийн зовлонтой байдал л намайг ийм байдалд оруулж байна гэж дүгнэж болох ч өөр мест, хүний амьдралтай харьцуулбал жаргалдаа ташуурсан янаглал болно биз ээ... гэхдээ л хичнээн ресет хийх гээд ч чадахгүй энэ ангалаас татах хэн нэгэн байгаасай, байгаа л байх л даа, надтай тааралдаж намайг татаасай ЛОЛ

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ