Цаг хугацаанд баригдахаараа л асуудалыг ТОМоор харж шийдвэр гаргахдаа муу болдог

Хааяа хааяа гэнэт гэнэт афоризм болгоод өөрийнхөө овог нэрээ тавиад үр хойчдоо өвлүүлмээр санагдах юм аа, та нарт ч мөн адил биз дээ... /наргиа наргиа/
Миний хувьд шийдвэр гаргах тал дээр бодлогогүй үйлдэл хийх нь олонтаа, ядаж бодлоосоо ам нь түрүүлчихдэг муу зантай учир писс хэлтэл нь хэлээд дараа нь хэлсэн үгэндээ хүрэх гэж хичээнээ, тэгснээ дэндүү хүнд санагдаад өөр юм хийж явж байх зуураа нөгөөдөхөө бодож шаналаастай. Тэгснээ шур гээд хийчихнэ, бодож явсан нь тархиндаа боловсрогдож байна гэх үү зүгээр л аяндаа болж бүтээх байсан асуудал гэх үү бүү мэд
Заяа нь түшээд зам нь хүлээгээд байна уу бүү мэд дээ, хорвоогийн тоосыг хөдөлгөөд л явна...дорвитой хийсэн өөрчлөлт байхгүйн дээр ингэвэл дээр байх аа миний дүү, миний найз гэсэн үгээр тулгуур хийж, уншсан болон өөрийн бяцхан тархиндаа боловсруулсан ухааны цараараа амьдрах гээд л тулгарсан асуудлуудаа шийдэх гээд л үзэж тарж үсэрч наалдаж явна /уу даа, баримттай зүйл бичихгүйн дээр асуудал проблемоо хүүрнэх нь олонтаа энэ миний хэсэг /блог/-ээ идэвхитэй хөтлөхөөр шийдлээ... Дагнан судлахаар шийдсэн зүйл маань /асуудал шийдвэрлэх чадвар болон санхүүгийн сахилга бат/
Дан бичих биш өөртөө энэ занг төлөвшүүлэхээр шийдлээ, надтай хамт байгаарай :-)

                                                           МИСО

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ