Миний ажилдаа яваагүй нэгэн өдөр

Мэдэхгүй юм даа, завгүй амьдралын хэмнэлийн хаалгыг тогшоод цаашаа төөрдөг байшингийнх нь хонгилоор ум хумгүй гүйн явах шиг л өдөр хоногууд урссаар л байх бололтоймаа, эргэцүүлэх..., хүүрнэх..., өөрийгөө сонсох... зав гарахгүй л явна.

Өвдсөн үедээ л юу билээ? би яав? гэж өөрийгөө чагнан суух юм.

 Тэр мөчүүд ч цөөхөн юм. Яг юуг бүтээх, юуны төлөө гэж ингэж үстэй толгойгоо зулгаан, хэн нэгнийг урдаа барин, алдаагаа чихэн, урагш зөвхөн урагш л явах хүн сүрэг цуваанд нэгдчихсэнээ...

Жоохон худлаа, бүүр жоохон худлаа дүр эсгэн, худал үгээр торохгүй бурах бизнесийн харилцаа, ажлын мөн чанар, албан "боолчлол", хуруу, цаг, нүүрний машинд өглөө оройдоо уншуулан суух...ажлын бүтээмж нүдээр үзэгдэхгүй ч үр дүн нь цаасанд харагдан дараа нь үдээд архивлах ажил хийж байгаагаа ч ойлгохыг ч хүсэхгүй, хаалга саван хуруу, хумсаа уншуулан лифтээр одон гарах...хотын гудамж, зам гэрэл, чимээ, түгжрэл...гэрийн бараа, хаалга, хувцас, хоол, тв, ор, харанхуй...

Утгагүй юм...утгатай санагдуулах гэж хичээн хөдөлмөрлөх, оргүй хоосныг нь мэдрэх... ингээд л эргээд л утгагүй гэх логик руугаа буцах юм...

Яавал тойргоос гарах ч юм...ямар ч байсан ажлаасаа өөр зүйлийг, уулзах эргэн тойрны хүмүүсээс өөр царай, дуу, сонирхол, хобби, газар орон, шинэ бас дахин хуучрах шинэ тэр л зүйл рүү тэмүүлж жоохон ч гэсэн өөрчлөлтийг мэдрээд дахин уйдах, цаг явах, ингээд л төгсгөл үү?


/нэгэн өдрийн дэмийрэл/ цааш үсгээ нүдээд л байвал цаашаа утга учиргүй өөрийн энэ элийрэл үргэлжлэх гээд байна хуммм, ЗОГСООЁ


Comments

  1. Хүн бүхэнд л гэв гэнэт нэг ийм үе ирдэг бололтой юмаа, ийм нэг үеийг болж өгвөл шинэ газар очоод, шинэ зүйл мэдэрээд сэтгэл санаагаа сэргээж л давах хэрэгтэй юм билээ. Гадуур гарч гоё тоглолт үзэх, шинэ зүйл худалдаж авах бас боломжтой бол ойрхон хотоос гараад нэг өдөр сайхан зугаалаад ир. Сэтгэл сэргээд гоё болно :)

    А тийм бас найз нөхөдтэйгээ уулз :) Удахгүй л бүх зүйл утга учиртай сайхан болно оо :)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ