Би хэмээх элийрэл, бодрол...надаас урсах үгс бла бла бла
Өнгөрсөн бүх зүйлийг хийхгүй яасан юм бэ гэж шүүмжилдэг
занг яая даа байз...
Цаг хугацаанд баригдан хийж буй
үйлдэл, амнаас зүгээр л урсан гарах үгсийг тогтоон барих яасан хэцүү билээ. Энэ
цаг хугацаа ингэж бичин суугаа би бээр энэ цаг хугацаанд юу юу амжуулсан бол
юунд хүрэхээ ч эс мэднэ. Гагцхүү тогтоон
барихгүйгээс хойш араас нь алдаагаа цэнэж, дахиж гаргахгүйг л хичээхсэн. Хүн
байхгүйд ганцаараа үлдэхдээ л чимээ шуугианаас холдохдоо л өөртэйгөө үлдэхдээ л
тунгаадагтаа...ер нь юунд буруу өгөх ёстой юм болоо, төөрөгдсөөр явтал би-гээс
юу ч үлдэхгүй болно. Тэр л үнэн. Юунаас ч хаанаас ч ухаж ойлгоод тайлбарлаж
болох...би ер нь хэн юм бол оо? Шавхагдашгүй нөөц эсвэл эгэл жирийн хумхын
тоос...цаг хугацааг хожихыг хүссэн ч улам цаг хугацаанд шахагдах нэгэн...
Comments
Post a Comment