8 хувь ба түүний эргэн тойрон...

Хүн аливаа асуудал өөрт нь таараад, зууралдаад эхлэхээр л жинхэнэ гол цөм рүү нь ордог гэж үнэн юмаа, миний эргэн тойрны хүмүүс 8 хувийн зээл гарч эхлэх сураг дуулдсан цагаас эхлэн түүнд хэрхэн хамрагдах, ямар шалгуур үзүүлэлттэй байгаа тухай тааралдах болгондоо үгийн далимд дурдан зээл авах тухай, хэрхэн байртай болох тухай "номлол" айлдсаар байсан ажгуу. Гэтэл би гэж нөхөр товарищ түүнийг нь огт сонирхдоггүй ээ... яваад л байсан, яваад л байсан. Өөрөө байртай болох сураг дуулаад, зээл авья гэж бодсон цагаас бүтэхгүй ч юм шиг, нөгөө талаар зүтгээд үзье ч гэж бодоод л сэтгэл дэнслэн элдвийг тунгаан явсаар 4 сарын нүүр үзчихжээ...
Нэгд. Улсын комисс хүлээн аваагүй байр бол "8 хувь"-д орох хөг өнгөрөх...
Хоёрт. Орлогын /тогтмол цалин хөлс, орлогын/ 45 хувьтай тэнцэх дүнгээр зээлээ төлж чадах төлбөрийн чадвар гол үзүүлэлт
Гуравт. Залуу гэр бүл, өөрөөр хэлбэл гэрлэлтээ батлуулсан байж 20 жилээр 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах гол шалгууртай байжээ. /мэдээж мөн гэрээний үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэхүйц болон түүнээс дээш төлсөн байх/


Гэтэл миний зүгээс 1-д улсын комисс хүлээн аваагүй байранд орох гэж байгаа, 2-д дүүтэйгээ амьдардаг учраас орлого хуваагдан, 3-д гэрлээгүй тийм учраас ХААН банкны 19,2 хувийн 15 жилийн хугацаатай зээлд орох боломжтой гэнэ, 50аас дээш хувьтай төлсөн болохоор 18 хувь болж хүү буурч сард

ийм графикийн дагуу төлөх болоод юугаа идэж ууж амьдрахаа мэдэхээ байчихаад сууж байна шүү дээ, арай дэндүү шулсан үйлдэл юм уу, арга ядсан хүний байрандаа дотроо амьдраад бага багаар төлж буй үйлдэл ч юм шиг ээ, эерэгээр сөргөөр өчнөөн олон шийдлээр энэ тэндээс хараад толгой нь эргэсэн хүн энд сууж байна, арга чарга зааж өгөөч таминь ээ

Хэрвээ таньд тулгарсан асуудал чинь мөнгөөр шийдвэрлэгдэж байвал "асуудал" биш "зардал" гэдэг дээ гэтэл яав???

8 хувиар орсон ч хэцүү юм байна шүү дээ 3 нугалах нь холгүй авсан зээлээ өгөх юм байна шүү дээ, яаж амьдрах хорвоо вэ? бла бла бла

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ