2013 он ба би...

Мэдэхгүй ёстой тааварлашгүй жил байлаа, ямар ч байсан хурдхан дуусахыг хүлээж байсан жил...2012.12.31нд л энэ оныг алгасмаар санагдаж байна гэж ямар сайндаа хашгирах вэ дээ? ккк гэхдээ  тэгж санагдсан юм шүү, зөн гэх үү, худлаа элийрэл гэх үү мэдэхгүй юм даа. Ямар ч байсан 365 хоногийн ард гарсандаа баяртай байна.
Томоохон өөрчлөлтүүд гарсан жил байсан, бас тийм муухай гэж болохгүй ч 365 хоногийн дотор чамгүй өөрчлөлтийг ч амслаа, мэдэрлээ...
Юу юу гэвэл, хамгийн томоос нь нэрлэвэл
1. Байртай болсон 50 хувиар хөнгөлж компаниас 50 хувийг нь дааж 2 өрөө байр өгсөн явдал байлаа. Энэ 2014 ондоо ороод төвхнөнө дөө /байр интерьер сонирхдоггүй хүн чинь баахан судалдаг сонирхдог болсон гэж байгаа/
2. Хайрын романс үүсгээд элийрээд авсан /гэхдээ бүтэлтэй болоогүй ээ, хэт хүмүүстэй нээлттэй байдаг нь тэр хүнд намайг сайн гэх ойлголтыг өгдөг юм байхдаа гайхаад авсан, зүгээр л унтая, хэвтэе гэсэн үзэлтэй эрэгтэйчүүдээр дүүрчээ, шууд зайгаа барьсан, холдсон одоо ямар ч харилцаагүй байгаа /-эрэгтэйчүүдийн талаар тэнэгхэн үзлээ дараа хуваалцнаа, би лав хуучинсаг, хэт ч байж болно. Хайртай хүнтэйгээ дотно харилцаа үүсэх ёстой гэж боддог. Зам зуурын юм бол шал дэмий, нэрийн хор, бие сэтгэлийн хохиролтой гэж боддог.
3. ТББ- олон ч хүнтэй танилцлаа нөхөрлөлөө, бас гар бие оролцон ТББ байгуулаад явж байна. Гэхдээ анх санаачлагыг гаргасан, үүсгэн байгуулсан гэдэг утгаараа тэр хүн л давуу эрхтэй байдгыг хатуу ойлголоо. /Ер нь хүн гэдэг л хамгийн найдваргүй туйлбаргүй ганц амьтан бололтой. Хэзээд итгэл алдах учир бүх зүйлээ битгий даатга. Хөөрхий дөө гээд өрөвдөөд орхи энэ сэтгэлгээг толгой тархи, зүрхэндээ лав суулгасан нь дээр гэж мэд./
4. Номын улаан тэмдэглээчин боллоо. Бүүр goodreads.com-ын идэвхитэн бичигч боллоо ш дээ, Төлөвлөгөөндөө хүрч чадаагүй хэдий ч тэр яахав, намайг үзэл бодлыг минь төвшитгөсөн, мэдлэг нэмсэн тэр л зүйлүүд дотор ой ухаанд минь шингэж намайг төлөвшүүлж байвал энэ тэдэн ном уншсан гэсэн гуншин ретинг яахав дээ одоо. Номны тавилга маань ч багтахаа байлаа, цалин минь ч баахан номонд явлаа кккк/
5. Хүсссэн сургалтандаа суулаа, нэгэнд нь мөнгөнөөс болж суухаа болилоо
6. Хуучны хоббигоо сэргээлээ, уралдаанд ороод ч түрүүллээ кккк, Бүүр цусанд шингэсэн юм байна аа хэхэ, тэр юу гээч юм оёх, нэхэх
7. Хөвсгөл далайг үзлээ. Монгол орон минь яасан сайхан юм бэ гээд л бишрээд л яваад байлаа даа /2012 онд Буйр, Увс, Хяргас нууран дээр очсон/
8. Бөө эгч, христ шүтдэг эгч 2-ийнхоо ярих яриан дундаас авахаа аваад ч гээхээ гээгээд ч явж байна даа.
9. Илүү орлого олох чадваргүйгээр цалингаараа л энэ оныг давлаа даа, бас л дүүгээ "чирсэн" хэвээр. Гэхдээ ачаа болохгүй шүү, дүү минь. Мундаг дүү шүү.

Бла бла бла... 2014 онд маш сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна.

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ