Posts

Гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг

Image
Би тийм их бардам хүн биш л дээ, зөрүүд ичимхий зан минь л бардам төрхийг гаргадаг юм уу, мэдэхгүй юм. Өнөөдөр бодоод л байлаа, бодоод л байлаа... Нэг найздаа гомдсондоо,өөрийгөө буруутгах уу, түнийг буруутгах уу, эсвэл нөхцөл байдлыг буруутгах уу гэж... Яахав хэнд ч тал алдахыг боддоггүй, хүссэн ч тэрийгээ гаргадаггүй нэг найз минь л аварлаа. Энэ маргалдаан, гоморхол, зөрсөн үйлдлээс, сөрсөн ярианаас... Ирээд зурхай апп ерөнхийдөө хаа нэг юу билээ гэж хардаг апп харин намайг цочиотол авдаг байна шд, матрын ордны өчигдрийн зурхайг уу, скрийншотдох гэсэн өнгөрчихчээ, цаг явсаар л маргааш гэдэг өдөр гарч... Тэгвэл өнөөдөр би яах бол? Маргаан яагаад гарсан гэхээр гуйсантай холбоотой байх нь нөгөөдөх маань гуйлгуулсан байх нь... Найзуудын хайчаас байх нь үндсэн асуудал... За амьдрал үргэлжилсээр л...

Өөрчлөлт ( энэ үгэнд ямар их дуртай болоод байна аа)

Ноднин жил надад ихийг ухааруулжээ... Өөрчлөлтөнд сургахын хажуугаар өөрөө өөрчлөгдөх эхлэлийг ч тавьсан гэж хэлж болохоор... Өөрөө хэрэгжүүлж цаашид үргэлжлүүлэхийг хүснэ. Өөрчлөлт гэдэг басхүү цэгцлэхийн ухаан юм болов уу, бодлоо цэгцлэж, үйлдлээ хийхийн нэр байх магадгүй. Энэ өөрчлөлт бол зуршилаа өөрчлөхийн нэр. "Шинэ зуршилаас шинэ хүн" уриан дор тус өөрчлөлтүүд явагдах болно. Үр дүнгээ хуваалцахыг хүслээ. Мөн өөрийнхөө өөрчлөлтийг бусдад, өөртөө архив үүсгэхээр хөтлөв Өөрчлөх зүйлс 1. Фб хаягаа цэвэрлэх / таних танихгүй хүн олныг нэмсээр яасан олон хүний таньдаг болоо вэ, дагж дагалцсаар ёстой л нэг онигоо гэхүү үнэн гэхүү, 9/1-нд хүүхдүүдийг нь, 2/14-нд хайртыг нь, цагаан сараар идээ ундаа гэрийг нь, баяруудаар ажлынхныг нь харсаар өөрийнхөө л цагийг үрээд байх юм, гэтэл тэдгээрийг үзэж байхдаа би хамт байгаа хүмүүсээсээ төдий хэмжээгээр цагаа хумсалж байна/ Үр дүн: 130 хүн болгов 2. Твиттер уншингаа яасан олон зүйлтэй санал нийлж фав дараав, тэдгээрээ тэр үедэ...

Солонгос явсан түүх ( 1-р хэсэг)

Ажлаасаа маш их залхсан байсныг ч хэлэх үү, сурахыг маш их хүссэн байсныг ч дурдах уу... Ямар ч байсан тэвчээрийн хязгаар минь тэр ажлын мест дээр хүрээд ажлаасаа би гарлаа... Гарахын өмнө солонгос явахаар төлөвлөн 2 найзтайгаа виз мэдүүлэв, ажиллаж буй хүнд их хялбархаан виз гарчих юм хойно визээ даруулан авав, бусад орны виз хүндийг хэлэх үү, америкаас татгалзсан хариу авсандаа жаахан сэтгэл дундуурхан байсан тул бас хэрэндээ яах бол гэж эмзэглэсээн хө ( Солонгост 3 сараар зорчигчдын групп) ээс олон мэдээлэл авч монголчуудын гарах хүсэл эрмэлзлэлийг харж байлаа. Зорилгоо солонгос явахаар төлөвлөсөн залуус ч чамгүй олныг харсаан, 10 жилээ төгсөж байж л ахаа эгчээ би солонгос явах зорилготой та нар надад туслаач, эсвэл явахыг хүссэн хүмүүсийн сэтгэлзүй дээр шаардлага дээр тулгуурласан бизнес ч чамгүй тогтож, хуурахдаа хужрч нэгнээ мөлжсөөр байгаа дүр зургыг өчнөөн харж болох группээс чамгүй ихийг мэдэж гарсан болно. Их тус болсоон, энэ группт байгаа хүмүүс нэг нэгэндээ байнга асуусан х...

Амьдралдаа эрс шинэчлэл хийсэн нь

Би гэгч нөхөр болбаас хүссэн зорилгодоо дөхсөө, газар хороож л явна, 10 сард бачууран байсан бол одоо гарчихсан, нэлээн хол, бас үсээ тайран тайран хуссан, бүүр давуулан 8дахаа... Өмнө нь өөрийн үс хэрнээ л аштайхан үстэй явдаггүй байсан бол одоо 2 төрлийн сонголтот үстэй, урт буржгар, богино тэгшхэн... Ашиглахгүй болбол молпедиагийн залууст өгнө өө, явуулнаа ер нь (хэсэг хазайв) Харьд гарав, ажил хийв Олон зүйл үзэж сонирхон яахав ээ шоглоомоор салбартаа ажиллаж байгаад ирэв (энийг бичвэл мөнхүү их юм болно, энэ сардаа багтааж бичнээ) бас найздаа туслах зорилгоор дахин хилийн дээс гарав. (үүний талаар ч бас бичнэ) Хүнд багахан зүйл ч ямар их сургамж, бас бодогдуулах зүйл нэмдэг юм бэ, харьцуулалт хийж үзэж жаахан жаахнаар ухаажиж л байна... Одоо амраад байна уу, судалгаа хийгээд байна уу, амжуулна даа хийнэ дээ гэж бодож явсан зүйлсийнхээ листийг хороож л явна... Дараа гэсэн юм болгон дараа байдаггүйг мэдэрч л байна дөө...

Өөрчлөлт ба миний "компорт зоне"

Би их л өөрчлөгдсөн байх даа... төрснөөсөө ахул ярих юм бол 3 кг-с 19 дахин, юм бодож байснаа санахгүй байна, бас мэдэхгүй байна, гэтэл одоо бодлоор, сэдлээр, аашаар, ядралаар дүүрэн байна. Мэдэрч байна... Компорт зоне-с гарах цаг болсныг... өөрчлөгдөхийн өмнөх үеийг давчих юм бол замдаа гарна даа гэсэн, би чадна даа гэсэн бодлууд бас цувраастай. Энд байгаа хэрнээ тэндэхийг бодох би, бие одоо цагтаа байж огт чадахгүй байна. Ер нь бас бодоод байхад хэлсэн, бодсон зүйл тэр өдөр лүүгээ буцахаар гүйлгэж болдог бол яг тэр өдрийн санаж байсан юмаа аан энийг хийхээ мартсан юм байна гэж санахгүй юу, гэтэл тэгж болдоггүйгээс бичиж үлдсэн он сар, цаг хугацаа түр хадгалан үлдээж бичиж байж л өөрийгөө дүгнэхтэйгээ, тэр мэдрэмжиндээ хүрэхтэйгээ, өөрийгөө олохтойгоо болох мэт, тиймээс л би бичиж байгаа шалтгаан нь энэ байх... өөрчлөлтийн төлөө шаналж, басхүү цаг хугацаагаа үрж байж гэж нэг өдөр бодох болно. Бас тэр үедээ басхүү өөр өөрчлөлтийг хүлээчихсэн байх болов уу, ямар ч байсан хүснэ... эндээ...

2016.07 сарын тухай /тэмдэглэнэ гэж амласандаа хүрье дээ өөртөө/

Image
Энэ жилийн 7 сар их тайван өнгөрсөн юм уу даа, урд жилүүдийнхээс... Онцын өөрчлөлтийн их давалгаа 4 сараас эхэлж, ажлаасаа гарна аа яг, гэдгээр эхэлсэн... Бас АНУ руу сургуульд хүсэлт илгээж, урилгаа авч, 8 сард визандаа орсон. Тэнцсэнгүй ээ... Бүх үйл явдлууд 7 сараас тойроод явчихав... " Хүн л өөрөө зүй тогтол бий " гэж итгүүлдэг гэж нэгэнтээ сонссон үг одоо сонстоно. Энэ жилийг яагаад ч юм 2013 онд би 2016 онд би маш сайхан байна аа гэж хэлж байсан юмсан. Тэр нэг 2013.12.31нд гэртээ харихаас халган, сэтгэл үймрэн тэнгист кино үзчихээд, гадаа нь хүүхдийн машин дээр жолоо татуулан хөгжилдөж байсан өдрөө хэлсэн үгээ энэ жилийн турш санан явна. Онц зүйл тохиолдоогүй байна /гэхдээ 2016.09.14-ны байдлаар шүү дээ/ Бас л зүй тогтол, урьдчилан хэлэх зөнгөө шалгаж буй хэлбэр байлгүй /нэг бодлын/ Энэ жил аашаа үзүүлээгүй олон хүндээ аашаа үзүүлж байгаа жил юм шиг байна даа, үгээ жолоогүй алдчихаад, араас нь хэдэн өдөр бодол болох юм. Гэнэн, томоогүй насаа өнгөрчихөөгүй юм ш...

Эдийн засгийн хямрал дээр нэмэх нь сэтгэл санааны хямрал тэнцүү ...?

Хүн хийж үзээгүй юмаа нөхдөг гэдэгтэй хэр санаа оноо нийлж байна даа? Би их дураараа сайхан өсчээ. Аав, ээж юм хэлэхгүй шд, бараг. Эмээдээ л өдрийн хэд сурдуулна. Дүү ямар сайндаа эмээд сурдуулна даа гэж сүрдүүлнэ. хэхэ жаргалтай өсчээ. Хэн ч атаархмаар өсөж... Хэний ч өмнөөс үг сөрөхөд эмээ өмөөрнө. Яг ажаа минь ирж гэнэ, хүүхэд хэлж байгаа болохоос биш үнэн гэнэ. Ингээд л би гэдэг хүн оодроно, яагаад ч юм бага нас, өсөж төрсөн нутаг, гэр, найз, хамаатан, сургууль, багш, паян бүгдээрээ л сайхнаас сайхан байсан. Дурсамжаа идэж амьдрах насанд очсон гэж үү. Зөрүүд, цод цод, бардам /түүний ард бяцхан зүрх/ Ажил, амьдралын гараанд гараад мань хашир жаахан хэцүүдэж л явна даа... Өдөр бүр учир утгагүй мөнгөний хэрүүлээс залхах юм даа, харийн газар давчдаад байна, харсан зүг рүүгээ гүймээр байна болно шд өдрийн хэд Тв8 гэж их алдартай тв байдаг юм байна, юм л болов дуудлаа шүү гэнэ. Компани мөнгөгүй болох үе байлгүй яахав, гэтэл хүмүүс худалч, луйварчингаар дуудна. Жаахан гэж тэгдэг ю...