2016.07 сарын тухай /тэмдэглэнэ гэж амласандаа хүрье дээ өөртөө/

Энэ жилийн 7 сар их тайван өнгөрсөн юм уу даа, урд жилүүдийнхээс...

Онцын өөрчлөлтийн их давалгаа 4 сараас эхэлж, ажлаасаа гарна аа яг, гэдгээр эхэлсэн...
Бас АНУ руу сургуульд хүсэлт илгээж, урилгаа авч, 8 сард визандаа орсон. Тэнцсэнгүй ээ...
Бүх үйл явдлууд 7 сараас тойроод явчихав...

"Хүн л өөрөө зүй тогтол бий" гэж итгүүлдэг гэж нэгэнтээ сонссон үг одоо сонстоно. Энэ жилийг яагаад ч юм 2013 онд би 2016 онд би маш сайхан байна аа гэж хэлж байсан юмсан. Тэр нэг 2013.12.31нд гэртээ харихаас халган, сэтгэл үймрэн тэнгист кино үзчихээд, гадаа нь хүүхдийн машин дээр жолоо татуулан хөгжилдөж байсан өдрөө хэлсэн үгээ энэ жилийн турш санан явна. Онц зүйл тохиолдоогүй байна /гэхдээ 2016.09.14-ны байдлаар шүү дээ/

Бас л зүй тогтол, урьдчилан хэлэх зөнгөө шалгаж буй хэлбэр байлгүй /нэг бодлын/

Энэ жил аашаа үзүүлээгүй олон хүндээ аашаа үзүүлж байгаа жил юм шиг байна даа, үгээ жолоогүй алдчихаад, араас нь хэдэн өдөр бодол болох юм. Гэнэн, томоогүй насаа өнгөрчихөөгүй юм шиг байна, хэзээ ухаан суух юм бол доо, бас өвдөж огтоос чадахгүй ааштай болчих юм гээч, тээр 2 жил тэссэн минь тэр насандаа гаргасан тэвчээр байгаагүй нь лавтай, өөрчлөгдсөөр... өөрийгөө ч таних завгүй явна гэж үү...

Ажлын хувьд үргэлж стрессдэх "амин" зүйл болчихож ээ, ээж аав минь миний насан дээр ингэж стрессддэг байсан юм байх даа, сана даа 4 насандаа ээж аавынхаа үйлдэлийг бодоод ч олохгүй юм...

Бас бичихдээ өөрийнхөө дотогш руу өнгийх юм даа, бичиж л баймаар байх юм...гэтэл хэт стрессдсэнээсээ болоод унтахыг л, уншихыг л их хүсэх болж дээ. Уг нь сонсож, бас бичмээр байх юм...


Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ