Өөрчлөлт ба миний "компорт зоне"

Би их л өөрчлөгдсөн байх даа... төрснөөсөө ахул ярих юм бол 3 кг-с 19 дахин, юм бодож байснаа санахгүй байна, бас мэдэхгүй байна, гэтэл одоо бодлоор, сэдлээр, аашаар, ядралаар дүүрэн байна.
Мэдэрч байна... Компорт зоне-с гарах цаг болсныг... өөрчлөгдөхийн өмнөх үеийг давчих юм бол замдаа гарна даа гэсэн, би чадна даа гэсэн бодлууд бас цувраастай. Энд байгаа хэрнээ тэндэхийг бодох би, бие одоо цагтаа байж огт чадахгүй байна. Ер нь бас бодоод байхад хэлсэн, бодсон зүйл тэр өдөр лүүгээ буцахаар гүйлгэж болдог бол яг тэр өдрийн санаж байсан юмаа аан энийг хийхээ мартсан юм байна гэж санахгүй юу, гэтэл тэгж болдоггүйгээс бичиж үлдсэн он сар, цаг хугацаа түр хадгалан үлдээж бичиж байж л өөрийгөө дүгнэхтэйгээ, тэр мэдрэмжиндээ хүрэхтэйгээ, өөрийгөө олохтойгоо болох мэт, тиймээс л би бичиж байгаа шалтгаан нь энэ байх... өөрчлөлтийн төлөө шаналж, басхүү цаг хугацаагаа үрж байж гэж нэг өдөр бодох болно. Бас тэр үедээ басхүү өөр өөрчлөлтийг хүлээчихсэн байх болов уу, ямар ч байсан хүснэ... эндээс хурдан явмаар байгаагаа, үсээ хусмаар байгаагаа, явмаар байгаагаа, өөрийгөө олмоор байгаагаа, сайжирмаар байгаагаа, өөр газар, өөр хүнтэй баймаар байгаагаа л мэдэж байна...

                                  НАМАЙГ ЯВУУЛААД ӨГӨӨЧ...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ