Posts

Та нэг өдрийнхөө цалинг өөртөө зарцуулж чаддаг уу?

Image
Та нэг өдрийнхөө цалинг өөртөө зарцуулж чаддаг уу? гэвэл ажил хийдэг хүн бүр " мэдээж ", чадаж байгаа гэж хэн ч хариулах болов уу. Гэхдээ ирээдүйнхээ төлөө, мөрөөдлийнхөө төлөө арвилан хэмнэж байна уу? гэвэл харин " мэдээж " гэж хариулах хүмүүс хэр олон бол? Би нэгэн ийм гарчигтай нийтлэл уншсан юм, найруулга сайн биш ч байсан гэлээ надад цочрол өгсөн нийтлэл байлаа. ​Та нэг өдрийн цалингаа өөрийнхөө ирээдүйд зориулж чадах уу. http://mongo.mn/c/353 Ингээд би гэдэг хүн  2011 оны 7 сараас эхлэн ажилтан ангийн гишүүн болсон тул энэ үеэс эхлээд өөртөө зарцуулаагүй 1 өдрүүдийнхээ цалинг шүүн гаргаад хэдэн төгрөг хуримтлуулчихсан байсан боломжоо алдсан бэ? гэдгийгээ олох хүсэл уг нийтлэлээс урган гарсан юм. Бас өөрөө өөртөө өрийн данс үүсгэх талаар маш том шийдэлд хүрсэн болно. Амлалтаа энд хэн ч тоож уншдаггүй, бас тоож уншихаар юм бичдэггүй өөртөө зориулан ХАДАВ. Одоогоор энэ нийтлэлийг уншсанаасаа хойш 2 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд 2 өдрийн цалингаа өөр...

Намайг ч чамайг ч сэдэлжүүлнэ лол

Image
Хэтэрхий сайхан амтатнууд ширээ дүүрэн алаглан байвал ТАНД ямар ч утгагүй санагдах уу? эсвэл хүслээ барьж дийлэхгүй ховдоглонхон идэх үү? Хааяахан хэрэгтэй, бас сэтгэл сэргээх чимх үгний цуглуулгыг хамсаар байтал савнаасаа хэдийн халин саванд минь үлдсэн хэдэн үгийн шидмээр амьдралаа хөтлүүлэнхэн явнам зээ... Тархи юуг ч хадгалах чадвартай гэдэг нь үнэн боловч мартана гэж маний үеэс ч дээрхи асуудал нөмрөх юмаа... Олон үг нуршилгүй үгийн амтыг энд хуруулая, савныхаа хэрээр хутгана уу... Өнгөрсөнтэйгээ зууралдаж утаа хаашаа хийсч бгааг ярихаас илүү хаанаас салхилж буйд төвлөрөх хэрэгтэй, Тэгээд удаан ч гэсэн цаашаа явмаар байна. Нэгэнт шийдсэн бол хойшоо эргэж битгий хар, урагшаа тэмvvлээд бай. Чи хэрвээ өөр замыг сонгох гэж байгаа бол реакцанд бэлэн бай гэжийшд. Ажил бүтэлтэй бгаа эсэх нь зүгээр л чиний хийсэн үйлдлийн хариу үйлдэл. Яарсан, залхуурхан, гурилдсан эсвэл үнэхээр сайн хийсэн "Чи өөрийгөө сайн гснээс өөр хүмүүс чамайг сайн гсн нь илүү дээр...

Өөрөө өөрийнхөө тухай хүүрнэх нь

Image
Цөс ихтэй хүний үр юм болохоороо чадахгүй мэдэхгүй зүйлийнхээ ард гарна гэж их чармайх юм аа, гэхдээ очиж очиж жижиг сажиг чимхлүүр ажилд дурлахыг нь яана вэ? чадалд ч хязгаар буй гэдгийг ухаарч байгаа юм уу гэхлээр ухаараад дуу, бүжиг, маягнаас хол явах юм, гэснээ л яагаад эрэгтэй "хүмсүүдийн" хийж чадаад эсвэл гадаадуудын хийсэн бүтээснийг харахаар дотор бачимдан би чадна, чадах юм чинь "шивээд хаячих ий, шивээд хаячих ий" гээд Батаагийн хэлдэг шиг зан төрх надаас цухалздагыг тааж мэдэхэд хэцүү хүн юмаа, нэн ялангуяа технологийн ид шидийг бишрэнээ бас, утас киндль дараагийн бай болсон айпоод минь уу зэ кккк Бодоод л тунгаагаад хэсэг сууснаа бодлоо үргээхгүй гэсэндээ ямар сайндаа бичиж сууна. Би бээр эртээ цагт шилбэнийхээ ясыг гурвалжилж тайруулаад хадаасаар хадуулсан болохоор одоо зүв зүгээр эв эрүүл болчихсоныгоо өөрийн биеэр мэдэрдэг болохоор " ясан бие эвлээд махан бие бүрхээд байхад " энэ одоо юу ч вэ дээ би чадах юм чинь, мэдэх юм чинь ард нь гар...

Цаг хугацаанд баригдахаараа л асуудалыг ТОМоор харж шийдвэр гаргахдаа муу болдог

Image
Хааяа хааяа гэнэт гэнэт афоризм болгоод өөрийнхөө овог нэрээ тавиад үр хойчдоо өвлүүлмээр санагдах юм аа, та нарт ч мөн адил биз дээ... /наргиа наргиа/ Миний хувьд шийдвэр гаргах тал дээр бодлогогүй үйлдэл хийх нь олонтаа, ядаж бодлоосоо ам нь түрүүлчихдэг муу зантай учир писс хэлтэл нь хэлээд дараа нь хэлсэн үгэндээ хүрэх гэж хичээнээ, тэгснээ дэндүү хүнд санагдаад өөр юм хийж явж байх зуураа нөгөөдөхөө бодож шаналаастай. Тэгснээ шур гээд хийчихнэ, бодож явсан нь тархиндаа боловсрогдож байна гэх үү зүгээр л аяндаа болж бүтээх байсан асуудал гэх үү бүү мэд Заяа нь түшээд зам нь хүлээгээд байна уу бүү мэд дээ, хорвоогийн тоосыг хөдөлгөөд л явна...дорвитой хийсэн өөрчлөлт байхгүйн дээр ингэвэл дээр байх аа миний дүү, миний найз гэсэн үгээр тулгуур хийж, уншсан болон өөрийн бяцхан тархиндаа боловсруулсан ухааны цараараа амьдрах гээд л тулгарсан асуудлуудаа шийдэх гээд л үзэж тарж үсэрч наалдаж явна /уу даа, баримттай зүйл бичихгүйн дээр асуудал проблемоо хүүрнэх нь олонтаа энэ миний хэс...

Миний амьдрал, миний асуудал...

Image
Сайн уу, нээх хэрэгцээтэй мэдээлэл тавьдаггүйн дээр хэн ч эзэн нь ч барагтай бол шагайдаггүй блог минь уу зээ... Сар шинийн өдөр болгон  сүүлийн жилүүдэд дандаа ганцаараа бүгэх болжээ... эмоци гэхээсээ илүү чимээгүй амралт аван хэн нэгнээс ангид байхыг хүсэхийн дээр гэр лүүгээ очих зардал мөнгөнөөс болдог юмуу даа ганцаараа л хэдийн үлдсэн байх юм... уйтгартай хүн юм чинь блог нь ч уйтгартай байхаас яахав...  Баяр цэнгэлд нээх дурлахгүй, ганцаараа гиюүрэх гэхүү хийх ажлын жагсаалт, яарч сандарсан зүйлсээс хол тааваараа байхыг илүүд үзэх болжээ... дараа хийе, завтай болохоороо хийе гэсэн зүйлсээ өмнөө жагсаагаад нүдээ бэлчээхээс өөр завгүй үедээ хийж амжихгүйнээ гэсэн ч хийх гэж оролдож байдаг зүйлсээ ч хийхийг үл хүснэ... Идэвхигүй, зорилгогүй яаралгүй амьдрал чинь тэгээд миний хүсээд байсан зүйл юм гэж үү гэвэл бас үгүй ажээ... Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хэм хэмнэл л миний амьдрал бас ажил болоод байна. Дэндүү их ажлын ачаалал, хэтийдсэн дарамт шахалт, сэтгэлийн зовло...

Зарим нэгэн зүйлс хүнд ямар их үнээр олддог юм бэ?

Image
Амжилттай яваа хүмүүсийн хувьд түүний хэр их хөдөлмөрлөсөн болон эцэг эх ах эгч нь нөлөөтэй болон дэм болсон гэж үзэж болох боловч нөгөө талаас хувь заяа нь тэр хүнд өртөй гэж тайлбарлаж болох талтай. Гэтэл өөрийнхөө бор зүрхээр яваа мэт боловч, хангалттай үр дүн гаргасныгаа эргэн хадгалах яасан хэцүү юм бэ? Хөдөлмөрлөөд л хөдлөөд л байгаа нь бага байна гэж үү дээ? Хэн нэгнээс хариулттай асуулт тавихыг хүснэ. Мухардалд оруулж байгаа юм чинь гарц заавал байх ёстой тийм биз дээ? Учрыг нь олохгүй зүйлс яасан их юм бэ?  “Байр” минь чи надад ямар их үнээр олдоо вэ?

Би хэмээх элийрэл, бодрол...надаас урсах үгс бла бла бла

Image
Өнгөрсөн бүх зүйлийг хийхгүй яасан юм бэ гэж шүүмжилдэг занг яая даа байз... Цаг хугацаанд баригдан хийж буй үйлдэл, амнаас зүгээр л урсан гарах үгсийг тогтоон барих яасан хэцүү билээ. Энэ цаг хугацаа ингэж бичин суугаа би бээр энэ цаг хугацаанд юу юу амжуулсан бол юунд  хүрэхээ ч эс мэднэ. Гагцхүү тогтоон барихгүйгээс хойш араас нь алдаагаа цэнэж, дахиж гаргахгүйг л хичээхсэн. Хүн байхгүйд ганцаараа үлдэхдээ л чимээ шуугианаас холдохдоо л өөртэйгөө үлдэхдээ л тунгаадагтаа...ер нь юунд буруу өгөх ёстой юм болоо, төөрөгдсөөр явтал би-гээс юу ч үлдэхгүй болно. Тэр л үнэн. Юунаас ч хаанаас ч ухаж ойлгоод тайлбарлаж болох...би ер нь хэн юм бол оо? Шавхагдашгүй нөөц эсвэл эгэл жирийн хумхын тоос...цаг хугацааг хожихыг хүссэн ч улам цаг хугацаанд шахагдах нэгэн...