Posts

Таалагдлаа та ч бас таална уу

Бас Гүржийн нэг кино байдаг даа. Симфони найрал хөгжимд нэг төрлийн бөмбөр тоглодог сайхан сэтгэлтэй залуугийн тухай. Концерт дуусах үед хэдхэн секунд л түүний бөмбөр эгшиглэдэг. Гэхдээ тэр бөмбөргүй бол найрал хөгжим амтгүй. Нэг удаа    залуу сэтгэлээр   унаад тоглолтод ирсэнгүй. Дотно найзынхаа “тэр найралд чиний хэрэг алга” гэх   хорон үгэнд эмзэглэжээ. Гэвч мань хүн хөгжим эгшиглэмэгц тайз руу яарч, хурдан хурдан алхалсаар орж ирээд цохиураа авмагц л бөмбөрөө тоглох цаг нь болсон байна. Хоёр гурав цохиод л хөгжим дуусна. Удирдаач нь бөөн уур хүрч ирээд   залууг цагтаа ирсэнгүй гэж зэмлэнэ.   Энэ кино, бас тэр “бөн бөн”-ийн түүх   бол амьдралын чухал туслах дүр. Ийм дүргүйгээр амьдрал утгагүй гэдгийг хүмүүс харин тэр бүр ухаардаггүй. Бүгдийг орвонгоор нь өөрчилж чадахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд тэмцэлтэй амьдрах сайхан. Бас хийж байгаа ажлынхаа үр дүнг нэмэгдүүлэх, яавал өөрт болон өрөөлд хэрэг болох бол гэж үргэлж эрэлхийлж явууштай...

ГИН-ИРО НАЦҮОГИЙН "ЧИ УХААНТАЙ БҮГДЭЭРЭЭ МЭДЭХГҮЙ БОЛОВЧ..." НОМООС - Кимүра Аяакогийн "Баруунаас мандах наран -2" номын 111-р хуудаснаас оруулав

Японы "Кадокава Бүнко" хэвлэлийн газраар 30 гаруй ном хэвлүүлсэн шүлэгч бөгөөд энэ хүний түүх намтар маш бүдэг. Хэн болох нь мэдэгддэггүй. Шүлгээ ямагт гоё зураг дагалдуулан хэвлүүлдэг. Шүлэг нь маш өвөрмөц, ганц нэг өгүүлбэр байх нь олонтаа. Дагалдуулж хэвлүүлсэн зураг нь шүлэгтэй нь холбоогүй боловч хүний сэтгэлд үлдэцтэй, сайхан зураг байдаг. Байгалийн байдал, цэцэг, навч, ерийн байшингийн зураг, цонхонд туссан борооны ус гэх мэт олон янз. Шүлэг нь чөлөөт хэлбэрийн шүлэг учраас уламжлалт шүлгээс өөр. Гин-Иро Нацүогийн хамгийн сүүлд хэвлүүлсэн "Чи ухаантай. Бүгдээрээ мэдэхгүй боловч..." гэдэг номноос заримыг нь монгол хэлнээ орчуулан толилуулж байна. Ийм чөлөөт шүлгийг өөр хэлэнд орчуулахад үгийн амт шимт, өвөрмөц байдал, шүлэгчийн дотоод ертөнц эвдэрч, зөрүүтэй болсон тал байж болох тул хүлцэл өчиж, агуулгыг нь гаргахын тулд өөрийн бичлэгийн хэв маягт оруулан, монголоор шүлэглэж байна. Ингэхдээ япон эхэд байхгүй цуваа цэг (...) хэрэглэн буулгалаа. Бас япон эхэд ...

2013 он

Он гарахаас өмнө л 2013 оныг унтаад өнгөрөөгөөд 2014 онд босмоор байна гэж нэлээн тэнэгтсэн дээ... олон ч хүнийг өөрийгөө гайхахад хүргэсэн гэж болно. Гэхдээ л тэгж санагдсан юм чинь лол 12/31нд хагас ажилласан болоод ч тэр үү ажлынхынтайгаа кино үзэж миний сэтгэлийг засалцсан гээд боддоо үнэн дураараа, өөрийнхөөрөө зангаараа хэн нэгэнд дарамт учруулаад л явж байдаг нөхөр шүү би ер нь Миний хувьд зүүдээ их чагнадагаас болоод байна шүү зарим нэг зүйл... ханиаж явсаар байгаад хатгаа тусчихсан, эмнэлэгт хэвтэж байх шив дээ...надтай надгүй ажил явдгаараа яваад л байна...хүмүүсийн худлаа царайг харахааргүй рол хэвтэж байгаадаа талархаж байна...огт төсөөлөөгүй хүмүүс илүү санаа тавиад л байна... хатгаагаа сайн эмчлүүлээд гараад 2013 ондоо ихийг амжуулах болно оо, төсөөлж байгаагүй зүйлс сайн сайхан зүйл энэ жилд болно байх гэж маш их найдвартай байна...хайртай аав ээж эмээ дүүгийнхээ санааг зовоон эмнэлэгт хэвтэж байна даа хайртай зохиолчийнхоо номыг аваад ирсэн шүү нэлээн хэдэн бичлэг...

Сайхан пялж байна аа...

Ингээд л гарчигаа нэрлэчихлээ байна...хичээл биш шүү ажил...гэхдээ хичээлийн төлөө л дөө...ажил хичээл 2 яагаад хоршоод явж болдоггүй юм бол бүү мэд...хичээлтэй харшуулаад явбал уг нь зүгээр л юм даанч ажлын ачаалал, бас бус юмнаас нээрээ олон юм болно оо болно... хуурамч шалтаг хэлээд ажлаасаа 2 өдөр пялаад хичээлээ хийх гэхээр ямар өвчин хэлэе дээ гэхээр худлаа хэлж буй хүнд чинь өвчин хүртэл олдохгүй балай золиг юм байна лээ шдээ...хэхэ Яахав дараа дурсахад инээд хүрэх байх л даа ... өчигдөр мартсан санасан хичээлүүдээ сэргээгээд 77 бодлогоны ард гарсан гэж байгаа... өнөөдөр үлдсэн бодлого, лекцээ сэргээх ажилтай сууж байна даа... Ажил их байна , чи алга гэж ярих чинь яасан дарамттай юм бэ???намайг уг нь ажил дээрээ хичээлээ хий гэсэн л дээ тэгсэн мөртөө ажил зөндөө өгөнгүүтээ наад хичээлээ дараа бол гэсэн ёстой сайхан нийлж байгаа биз энэ 2 үг... Гэртээ 10 гэж орж ирж байгаа хүн хоолоо идчээл кино жоохон харж байгаад л 12 гэж унтаал өглөө ажил эрт босоё гэж хичээвч нүд нээгдэхг...

Гоморхол

Image
Бага ангид байхад хичээлээ хийгээгүй хүүхдүүдийг багш үлдээж, заавал хийлгүүлж байж хариулдаг байж билээ. Нэг ч удаа тэгж үлдэж байгаагүй болохоор энэ бүхнийг үлдэх яасан хэцүүг мэддэггүй өнгөрсөн сурагч нас минь... харин одоо эсрэгээрээ байнга л үлддэг болж гэхдээ мэдээж сургууль биш ажил дээрээ... санхүүгийн мэргэжил сайхан үедээ сайхан ч муухай үедээ дэндүү муухай юмаа... чимхлүүр ажил ихтэй учраас нэг их бага харагдаж байгаа ажил хэдэн цаг авах юм гээч... ингээд бодохоор ЭРТ ХАРИДАГ ОНЦЧУУЛ том болохоороо ОРОЙ ХАРИДАГ гэсэн гаргалгаа өөрийн мэдэлгүй гаргачихлаа...

Салхи оруулаадхая даа...

Энэ жил ч мөн хэсүүрч болж байна даа би...Булган, Архангай, Өвөрхангай, Завхан, Увс, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр, Өмнөговь аймгийг үзлээ... Хүсээд очихийг мөрөөдөөд байдаг Мэнэнгийн тал, Энергийн төвийг үзсэндээ, Аглаг сайхан хангай үзсэндээ их олзуурхаж байгаа... Одоо яахав ажилдаа нухлуулаад байна дөө... блогоор хэсэгтээ өвчилж, өөрөө бичих биш, хүний блогуудыг ч хуу уншдаг байж билээ тэрийгээ дурсахаар сайхан байдаг  шүү ихийг мэдэж авсан, нүд нээгдсэн дээ гэж боддог юм...ер нь хүний үзэл бодол бага багаар тааралдсан тохиол болгоноосоо тархиндаа хуримтлуулаад л яван явсаар үзэл санаа нь тогтдог байх шүү гэж эргэлзэлгүй бодож байна дөө... Ноднин жилээс твиттерт донтож эхэлснээс хойш твиттер лүү жив жив гээд л байдаг болсон доо... мэдээлэл ч түргэн шуурхай авах боломжтой, цаг хугацаа хэмнэсэн их дажгүй эд байна лээ шүү... Нэг жилийн дотор ажлын туршлага хуримтлагдаж байгаа хэдий ч орчин тойрны хүмүүсээсээ бөөрөнхийлдөг зан чанар сурах гээд хэцүү юмаа, ер нь сурчихсан байх өө....

Санаашрал, бодрол

Миний энд байх хугацаа хэдийн дуусчихсан юм шиг санаа алдам орчин намайг угтнам... Ширээ дүүрэн хоосон хэрэгтэй, хэрэггүй цаас намайг тойрон байхыг үзвэл одоодоо хийх ажилтай мэт...гэвч сэтгэл минь хаа холын газар байх шиг Сурах хөдөлмөрлөхийн үр шимийг даруй 14 жил хүртсэн минь намайг хөглөдөг, ямар нэгэн юмнаас хамааралтайг заадаг байсан мэт,,, тогтоодог ч байсан байж мэдэх 1 жил сурах гэдэг процесс зогссон гэхэд болно. Нэг талаар бодож үзвэл сурсаар байсан авч хөдөлмөрөө зарцуулжээ дээ, мөнгөөр үнэлүүлсэнг бодвол... Одоо сурах ямар нэгэн юмнаас харьяалагдаж амьдрахгүй бол салхинд хийсэх хамхуул шиг зорилгогүй болсон мэт,,, Мэдээж зогсолтгүй үргэлжлэх цаг хугацаа намайг амьдралд урин залж, элдвийн зүйлийг тархинд минь суулгасан ч энэ хангалттай биш шиг санагдахуйяа өөрийгөө голохын ихийг мэдрүүлнэ. Хүнээс хамааралгүй байгаа дээрээ эрдэм мэдлэгээс л хамааралтай байхыг дэндүү хүснэ