ГИН-ИРО НАЦҮОГИЙН "ЧИ УХААНТАЙ БҮГДЭЭРЭЭ МЭДЭХГҮЙ БОЛОВЧ..." НОМООС - Кимүра Аяакогийн "Баруунаас мандах наран -2" номын 111-р хуудаснаас оруулав

Японы "Кадокава Бүнко" хэвлэлийн газраар 30 гаруй ном хэвлүүлсэн шүлэгч бөгөөд энэ хүний түүх намтар маш бүдэг. Хэн болох нь мэдэгддэггүй. Шүлгээ ямагт гоё зураг дагалдуулан хэвлүүлдэг. Шүлэг нь маш өвөрмөц, ганц нэг өгүүлбэр байх нь олонтаа. Дагалдуулж хэвлүүлсэн зураг нь шүлэгтэй нь холбоогүй боловч хүний сэтгэлд үлдэцтэй, сайхан зураг байдаг. Байгалийн байдал, цэцэг, навч, ерийн байшингийн зураг, цонхонд туссан борооны ус гэх мэт олон янз. Шүлэг нь чөлөөт хэлбэрийн шүлэг учраас уламжлалт шүлгээс өөр.
Гин-Иро Нацүогийн хамгийн сүүлд хэвлүүлсэн "Чи ухаантай. Бүгдээрээ мэдэхгүй боловч..." гэдэг номноос заримыг нь монгол хэлнээ орчуулан толилуулж байна. Ийм чөлөөт шүлгийг өөр хэлэнд орчуулахад үгийн амт шимт, өвөрмөц байдал, шүлэгчийн дотоод ертөнц эвдэрч, зөрүүтэй болсон тал байж болох тул хүлцэл өчиж, агуулгыг нь гаргахын тулд өөрийн бичлэгийн хэв маягт оруулан, монголоор шүлэглэж байна. Ингэхдээ япон эхэд байхгүй цуваа цэг (...) хэрэглэн буулгалаа. Бас япон эхэд нэг шүлэг нэг л хуудсанд байгааг хэвлэлд гаргахдаа тэр чигээр байлгах боломжгүй тул хэвлэлийн нөхцөлд тааруулан өөрчилсөн бөгөөд ингэхдээ зохиогчийн дотоод ертөнц, сэтгэцийн онцлогийг бага боловч хэвээр нь дамжуулахыг хичээлээ. Энэ шүлэгч залууст зориулсан романтик сэтгэлгээгээр бичдэг бөгөөд уншихад мэдээж юмыг өгүүлээд байдаг учраас зарим хүн "Энэ чинь шүлэг юм уу, юу юм бэ?" гэж гайхаж байж ч магадгүй. Мэдээж юмыг ном болгоод бичээд хэвлээлчихсэн байхыг харахад уншсан хүнл нэг сайхан сэтгэгдэл төрүүлээд байгаа нь сонин бөгөөд уран бүтээлийн арга билгийн илрэл буй заа. энэ ном 1996 оны 10 сард хэвлэгдсэн шинэ түүвэр болой.
Бид сайхан байжээ... Бүр дээр үе байсан боловч...
Агшин зуур харагдаад өнгөрсөн юм
Яагаад ийм гял цал харагддаг юм бол оо...
Би өөрөө тэнд байсан гэж ухаармагцаа
Би тэндээ байхгүй
Эргэж харж чадах гэдэг маань
Тэнд өнгөрчихснөөс...
Ямар боловч
Тэр хүний даварсан зан дотор
Тэнэг гэж үзэж болохгүй нэг л юм бий.  /үргэлжлэлийг нь дараа бичие дээ ямар ч байсан би Кимүра Аяако-г монголчууд зөвхөн тархины тураалаар нь мэддэг байгаасай гэж хүсэхгүй байна. Түүний энэ ном над байдаг шиг хэн нэгэнд байгаа гэж итгэж байна. Тэр хүн ч гэсэн бусдад тараагаасай...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ