Тамхи татчихсан өдөр

Оюутан байхдаа өрөөнийхөө охидтой саваагүйтэн 1 ш тамхи хуваан татаад өрөөгөөрөө дүүрэн тамхины утаа болгочихоод паа пүү болоод үснээс хувцаснаас үнэртэж байна гээд бөөн инээдэм болж билээ. Тэр зүггүйтэл одоо бодоход дүүрэн дурсамж сэргээнэ. Байнга хоорондоо үймэж шуугисан гоё өрөө байж билээ... Одоо тус тусын амьдрал, ажил төрөл гэцгээн бүгд завгүй, завтай болсон өдрөө амрах гэж бүгд л завгүй гэцгээнэ. Хань ижил үр хүүхэдтэй болсон нь 8 найзын нэг нь атал бусад нь биенээ үгүйлэх нь улам холдсоор... Харин өнөөдөр би ганцаараа тамхи татаж үзэв... Яасан хурдан шатаад дуусдаг юм бэ? Аманд яасан удаан амтагддаг юм бэ гэсээр олон ч юм бодож амжсангүй, яаж барьвал гарт эвтэйхэн юм бол? Хүмүүс яаж бариад байдаг билээ гэхчилэн олон бодлууд ээлжилсээр яг уйтгарлан уушиглан татаж харагддаг хүмүүстэй ижил төрх байдал гаргаж чадсангүй, ххэ бүтэн блокийг татвал харин яах бол, ямар дүр зураг харагдах хийгээд бас уушиг бие хордох бол... Ганцаараа зүггүйтэхээр инээд байсангүй дуу үл гарна... Басөнгөрч одсон хийсэн алдаагаа нэг бодъё уу гэтэл бодогдодгүй гэнээ. Хэл сурна, ажил хүнд бна завтөдий гарахгүй юм гэсээр ажлаасаа гаран, виза энд тэнд мэдүүлсэн ч гарсангүй, хүн амьтантай ч уулзаж дотноссонгүй, завтай болохоороо уншина даа гэсэн уул овоо шиг өндөр номноосоо ч хороосонгүй харин нэмэгдэх... Зүгээр л энэ сэтгэл санаа авах юм алга... Харин унтаж ханалаа, завтай амьдрал утгагүй зүгээр ар араасаа ижилхэн өдрүүдэд хөөгдсөөр... Жинхэнэ амьдрал завгүй амьдрал л бололтой... Завгүй амьдралдаа очмоор байна...бас тамхи дахиж зүггүйтээд ч татмааргүй байна. Энэ байгаа байдал орвонгоороо нэг эргээсэй...

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ