Бууриа орхисон чулуу бууриндаа очихын тулд 3 жил зовдог...

Би өөрөө сайн найз байж чаддаггүй учраас надад намайг гэсэн найз жинхэнэ найз гэж хэлэх гээд байдаггүй юм болов уу, эсвэл би зүгээр асуудалтай тулахаараа өөрөө тулалдах гээд асуудлаа тоочдоггүй, тоочдог байсан ч тэд миний асуудал биш харан дандаа асуудал тоочлоо гэж харан тоохгүй хэд хэдэн зангараг гаргаснаас би улам бүр биеэ оторлон тус бодлоо, мэдрэмжээ нуух болсон. Тооны хувьд олон мөртлөө янз бүрийн орчин нөхцөлд тааралдан нөхөрлөсөн мөртлөө тэд намайг үнэндээ тоохгүй болчихжээ. Төрсөн өдөр тэмдэглэлт баяруудад мөнгөтэй эсэх, хямарсан эсэх, ээж нь өвчтэй мөнгөгүй байгаадаа гэж огт хардаггүй үргэлжид төсвөө нэхэж зовооно. Энэ зовлон мэт биш боловч бусадтай адилын жишгийн гайгаар өгнө, энэ урт хэмнэл тойрон тойрон эргэлдэнэ.
2т миний гаргасан шийдвэр яасан удаан удаан тайван үргэлжилнэ вэ, огт мөнгөгүй ч бас амьдраад л байж болдог монголын энэ тогтолцоонд буруугаа чихилтэй биш, бас л өөрөө бодсоор бачуурдагийн даваан дээр болно доо гэсээр өөрийгөө худлаа сэнхрүүлэн хорвоогийн тоос хөдөлгөнө. Драма, хэзээ ч дуусахгүй ар араасаа гарах, гарчихсан кино ший жүжигт анхаарал хандуулан, сэтгэл хөдлөлд умбан басхүү хэдэн сарыг үджээ. Энэ миний амьдрал биш ш дээ... зүгээр энэ байгаа тодорхойгүй байдлаа мартахын тулд хэсэгхэн хугацаанд бодол санаагаа өөр зүйлд нааж байна шдээ. Фб, твиттер зүгээр л мэдээлэл авах хэрэгсэл болж ойр зуурын хов жив сенсаацлаж байгаа мэдээ мэдээлэлд хандуулсаар улам л өөрийгөө гээнэ. Бусадтай байх тусам би хэзээ ч цэнэглэгдэхгүй өөрөө бодож биеэ хураан байж, шөнө хичнээн өдрийн нойроо хойшлуулан өглөөнийхөө нойроос хугаслан хугаслан бодож бодож шийдвэр гаргадаг тэнэг зантай миний биед улам энэ байдал төлөвшөөд намайг илэрхийлэх басхүү нэг үзүүлэлт болж буйд сэтгэл өвдөнө. Гэвч сэтгэл өвдсөнд уух эм байх биш, зүгээр нэг аз тохиох, гэнэт нэг хүн гарч ирээд миний амьдралыг орвонгоор нь өөрчлөх юм шиг санаж яваа тэнэгхэн миний залуу насны тэнэглэл минь чи хэзээ зогсох бол,... бас арай дөнгүүр ухаантай өөрийнхөө зорилгоо тодорхойлчихсон хэнээтэй нэгнийг бараадан амьдрах эрх чөлөөт эмэгтэй болов л гэж дээ хэзээ нэг цагт... сугадан амьдарч чадахгүй би бас сугадуулан амьдарч чадахгүй байх даа... хаана байгаам бол миний энэ тэнэг тэнэг хүсэл, бас зогсоц... алдаа оноонууд бас гаргах алдаа оноонуудтай минь хайрлах хэн нэгэн...
Чигээ олохгүй л байна. Дараа жил байрны түрээсийн хугацаа дуусах юм чинь байраа аваад зарчихаад хаа нэг холдон одох уу, боловсролдоо хөрөнгө оруулалт хийх гээд түрээслэсэн ч алдаа болчихов уу аягүй сонин хэдэн ч орны виза мэдүүлэв дээ, тэгээд л ийм тэнэг юманд гутран хамаг алдаа оноогоо дүгнэн дэмийрэн өөрийгөө өрөвдөн суугаа миний энэ цагийн ТЭНЭГХЭН БИЕ хэзээ ухаажих бол, хүн харвал нээх гутарсан шинжгүй мөртөө элчин хүний амьдралыг шийдээд байхаар бас үнэндээ мятрах юм байна шүү дээ...
3 жилийн энэ тэнэгхэн үйлдэл хэзээ чи дуусах вэ???

бас амьдралд өнгө нэмэх зүйлсүүд чи хэзээ орж ирцгээх вэ?

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ