Найз минь дээ...

Сайн уу чи минь хаана явна даа... надтай нүүр тулж уулзах, зовлонгоо ярилцаж, гунигаа хуваалцах зав чамд алга явна уу? Би чамайг санаад байна... уулзахад заавал мөнгөтэй байх хэрэгтэй гэж үү? зүгээр л чи сэтгэл гаргаад ирэхэд болно шүү дээ...би чиний хувцаснаас, сурсан зүйлээс, хийж буй ажлаас ер ичихгүй шүү дээ... чи тэрийг мэддэггүй гэж үү??? утсаа авахгүй, мессеж бичихгүй...би тэнд явна шүү найзаа гээд сураг гаргахгүй хүнийг би яагаад хамгийн сайн найз минь гэж боддог юм болоо??? чи надад хэзээ ч хариулахгүй байх л даа...магадгүй хариулах зав чамд олдохгүй байх... Надаас илүү амьдрал таньж, хар бор бүх ажлыг хийж үзэж энэ бүхнээ зөвхөн эгч дүү хоёрынхоо сайн сайхны төлөө гэдгийг чинь бүрэн мэддэг ч гэлээ найз минь чи тэр хоёроо насан туршдаа дагаж, туслаж дэмжиж явахгүй шүү дээ найз минь... Яагаад 2 өөр замаар явж байж нэг л гарам дээр таарах энэ хувь тавиланг найз минь чи мэддэг ч болоосой... миний сургуульд сурсан чиний сураагүй хоёроор энэ хорвоо хэмжигдэхгүй шүү дээ...ангийнхнаас бүү ич...тэд чамаас минь нэг хуруу ч илүү биш шүү дээ...дандаа өөрийгөө ыүү голж бай л даа... би бодох юм...над хүнд хэцүү шантармаар санагдах бүх зүйлс чамд минь маш амархан санагдах байх гэж би бодоод би гүрийдэг...тултал нь хийж чадахгүй ч гэлээ сэтгэлээсээ хийх гэж оролддог... чамайг ээж нь харж байгаа чиний минь амьдрал маш сайн сайхан болно гэдэгт найз нь итгэж байна... удахгүй уулзах тэр өдрийг хүртэл санасан сэтгэл минь нэмэгдээд л байх юм шиг байна... г-дээ
зүрх сэтгэл минь яг энэ л шүхэр шиг... хаа сайгүй хийснэм...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ