Хуучны чимэглэл дурсамж сэргээв бас шинэ санамж...
Энэ чимэглэл цаанаа л нэг гоё...дурсамж бүрийг минь урин дуудах шиг... twitter-ээр хэсэж яваад олов. Шинэ жил дөхөөд ирэхээр л аав ээжийгээ ёолкоо засая гээд гуйдагсан. Жил бүр л энэ жил засахгүй гэдэг ч зассаар л байдагсан. Ёолкны модоо муу, салж унах гэж буй моралын элэгдэлд орсон аргагүй аргагүй гэсэн мөртөө л жилээс жилд хуучин гэгдэх эдгээр чимэглэлүүдийг өрөөд л засна. Айлын гацуур модыг харах бүртээ гоёд нь атаархдаг ч гэрийнхээ аавын эгчийнхээс уламжлагдан ирсэн тэр гацууртай хачин их хайртай байж дээ...
Мөн эдгээр чимэглэлүүд минь... Дүүтэй болсноос хойш үгүй мөн олон чимэглэлүүдээ хагалуулж, дандаа хэрэлдэж, зодолдоно. Айлын бага нь л дийлэх юм хойно доо... Би л сүүлд нь хамгийн буруутан болно шүү дээ... Гацуурныхаа өмнө зогсож зургаа авахуулж байгаагүйгээ бодохоор харамсалтай ч гэлээ тэгэх боломжгүй байсан юм шигээ... Аав ээж минь их хуучинсаг үзэлтэйн дээр маш их хайртайн мөртлөө хайраа илэрхийлж гаргадаггүй хүмүүс юм уу даа... хэзээ ч тэврээд үнсээд эрхлүүлж байгаагүй юм шигээ... Би цагаан сараар л аавдаа үнсүүлдэг... ээждээ хол явах энэ тэртээ л үнсүүлдэг юм байна. Үнсүүлэе, эрхлэе гэхээр эрхэлж сураагүйн гай гардаг юм болов уу хэхэ...
Би лав ээж болох юм бол бас эрхлүүлж чадахгүй л байхдаа...өөрөө сураагүй болохоор гэхгүй л дээ...гэхдээ хэхэ мэдэхгүй мэдэхгүй...гэхдээ ямар ч байсан гоё гацуур авч, маш сайхан чимэглэж өгнө өө гэж хорвоод байхгүй тэр нэгэн-д амлачихая...хэхэ сонин юм шүү...
Comments
Post a Comment