Posts

Урсан одох амьдрал мину

Зээ миний амьдрал хөвөрсөөр... Залуу насаа ажиллаж л өнгөрөөх нь дээ, ямар ч хайр дурлалгүй, нюансгүй, сэтгэл догдлолгүй 30 насны босго руугаа гулсаад орох нь ээ удахгүй дараа жилийн төгсгөлд... одоо болбоос 28 насандаа гунхан алхахгүй, зүгээр л пар пар том том алхан, хээгүй, хиргүй сэтгэлээрээ хөөрхөн жаахан хүүхэд шиг сэтгэл ханхлуулан, нүдэндээ жаахан гунигтай юм шг харц, гүн бодолтой шавилхан нэгэн бүсгүй амьдралын замаар өгсөн уруудан, өгсөн уруудсаар... сугадах, тэврэх тэр нэгэн хүнийг хүлээгээд суухгүй, зүгээр л өөрийн замаар гэлдэрсээр... сэтгэл таарах нэгэн минь чи хаана байна вэ? гэж хааяахан бодон суухыг хүсэх ч ажлаас ажил руу, яаралтайгаас маш чухал руу гэсээр хөвөрсөөр л... одоо нэг их ээж болбол би чадах уу? яаж хүмүүжүүлэх бол гээд л хааяахан хүүхдийн мөрөөсөл болдог болж, энэ нас уу? бас ганцаардал уу?...

Өчигдөр л би залуу байсан...

Залуу байхдаа, ганц бие байхдаа алдахдаа алдаад, онохдоо оноод л явах миний амьдрал минь дээ... https://www.youtube.com/watch?v=GQIAcztYjbc

Бууриа орхисон чулуу бууриндаа очихын тулд 3 жил зовдог...

Би өөрөө сайн найз байж чаддаггүй учраас надад намайг гэсэн найз жинхэнэ найз гэж хэлэх гээд байдаггүй юм болов уу, эсвэл би зүгээр асуудалтай тулахаараа өөрөө тулалдах гээд асуудлаа тоочдоггүй, тоочдог байсан ч тэд миний асуудал биш харан дандаа асуудал тоочлоо гэж харан тоохгүй хэд хэдэн зангараг гаргаснаас би улам бүр биеэ оторлон тус бодлоо, мэдрэмжээ нуух болсон. Тооны хувьд олон мөртлөө янз бүрийн орчин нөхцөлд тааралдан нөхөрлөсөн мөртлөө тэд намайг үнэндээ тоохгүй болчихжээ. Төрсөн өдөр тэмдэглэлт баяруудад мөнгөтэй эсэх, хямарсан эсэх, ээж нь өвчтэй мөнгөгүй байгаадаа гэж огт хардаггүй үргэлжид төсвөө нэхэж зовооно. Энэ зовлон мэт биш боловч бусадтай адилын жишгийн гайгаар өгнө, энэ урт хэмнэл тойрон тойрон эргэлдэнэ. 2т миний гаргасан шийдвэр яасан удаан удаан тайван үргэлжилнэ вэ, огт мөнгөгүй ч бас амьдраад л байж болдог монголын энэ тогтолцоонд буруугаа чихилтэй биш, бас л өөрөө бодсоор бачуурдагийн даваан дээр болно доо гэсээр өөрийгөө худлаа сэнхрүүлэн хорвоогийн тоос х...

Тамхи татчихсан өдөр

Оюутан байхдаа өрөөнийхөө охидтой саваагүйтэн 1 ш тамхи хуваан татаад өрөөгөөрөө дүүрэн тамхины утаа болгочихоод паа пүү болоод үснээс хувцаснаас үнэртэж байна гээд бөөн инээдэм болж билээ. Тэр зүггүйтэл одоо бодоход дүүрэн дурсамж сэргээнэ. Байнга хоорондоо үймэж шуугисан гоё өрөө байж билээ... Одоо тус тусын амьдрал, ажил төрөл гэцгээн бүгд завгүй, завтай болсон өдрөө амрах гэж бүгд л завгүй гэцгээнэ. Хань ижил үр хүүхэдтэй болсон нь 8 найзын нэг нь атал бусад нь биенээ үгүйлэх нь улам холдсоор... Харин өнөөдөр би ганцаараа тамхи татаж үзэв... Яасан хурдан шатаад дуусдаг юм бэ? Аманд яасан удаан амтагддаг юм бэ гэсээр олон ч юм бодож амжсангүй, яаж барьвал гарт эвтэйхэн юм бол? Хүмүүс яаж бариад байдаг билээ гэхчилэн олон бодлууд ээлжилсээр яг уйтгарлан уушиглан татаж харагддаг хүмүүстэй ижил төрх байдал гаргаж чадсангүй, ххэ бүтэн блокийг татвал харин яах бол, ямар дүр зураг харагдах хийгээд бас уушиг бие хордох бол... Ганцаараа зүггүйтэхээр инээд байсангүй дуу үл гарна... Басөнгөрч...

Догдлол үргэлж надтай байдаг ажээ...

Сургуульдаа биш чамдаа яарсаар Сургууль руугаа би эрт очдог байлаа Хэлхээтэй өнгөрсөн өдөр хоногуудыг Хайраараа жигүүрлэн өнгөрөөдөг байлаа... Ккк нэг тийм мсж бичилцэж, харц шидэлцэж явсан хархүүтэйгээ таарсаан. Гэтэл би хүнийх болсон тэрнийг хараад зүрх пол пол цохилохыг бас намайг анзаараасай гэж догдлоод хичээлээ дуусгалгүй гараад дэгдчихсэн шүү. Юм ярилцаж магад гэж өөрөө хөөргөн хий бодсон төсөөллөөс болсон байх шүү... Мөрөөдчихсөн догь гар шүү би чинь лол...

Одоогоос 10 жилийн өмнө бичсэн шүлэг

Би хааяа таталгадаг байжээ. Эхлээд яасан гэхээр шүлэг бичдэг хүмүүсиыг гайхдаг байлаа, ойлгохгүй. Дараа нь гайхалтай сайхан шүлэгнүүдийг тэмдэглэлийн дэвтэртээ хичээнгүйлэн хуулж бичсэн хүмүүсийг ойлгодоггүй байлаа, бүүр харин гайхаж хүлээж авдаг байлаа. Харин дараа нь уртаас урт эмнэлэгт хэвтэхдээ, юу ч хамаагүй шүүрдэн уншихдаа шүлгийн далайд орсон доо, бүүр живсэн. Бас хуулж бичиж ч үзсэн. Голдуу Өлзийтөгс яруу найрагчийн шүлгийг дурлан дурлан уншина. Унших бүрт өөр мэдрэмж өгөгч шүлэг чи юунд намайг дурлуулдаг юм бэ? Их нүүлтийн дараа би өөрийн эд зүйлсээ эмхлэхдээ тэртээ 10 жилийн өмнө бичсэн мэдрэмжээ шүлэг гэж нэрийдэн буулгажээ. Сая цэгцлээд урах гэснээ энд үлдээчихье. Намайг танихгүй хүмүүс унших юм чинь гэж бардамнан хааяа зовлон жаргал, мэдрэмжээ буулгадаг билээ. Амьддаа үгүйлж гансардаг шиг Авсанд орчихоод санах болов уу хэн нэгнийг Амьдрал гэдгийг үзсэндээ гэж Адилхан бид хэлэлцэх болов уу тэнд Үргэлжлүүлээд амьдрал заяаж болдоггүй юм болов уу хаа нэгтээ Үгүй дээ, т...

Урт амсхийлтийн дараа

Австралийн хариугаа авсаан, тэнцсэнгүй. Шалгуур өндөр ажээ, дээрээс нь ганц бие юм болохоор ихээхэн том үзүүлэлт болдог бололтой, тэнцэхгүй байх... Өөрийгөө бас нас залуу гэж бодож явсан ч бас хөгширч л байгаам байна. Ийм их өндөр зардал гарган сураад ирээд монголдооирнэ гэж харагдахгүй байна, түр визээр манай оронд байх сонирхол харагдсан гэх утгатай захиагаар төгсгөжээ. Энэ хугацаанд хариугаа хүлээгээд гэртээ байлаа, төрсөн гэртээ эжий аавдаа эрхлэн байлаа. Хааяахан жилдээ 1-2 очиж амралта өнгөрөөдөг байсан би гэр бүл хамаатан саднаасаа хэр ихээр хөндийрсөн байснаа мэдлээ, 3 сар гаруй байх хугацаандаа тэр хөндий зайгаа ойртууллаа. Өдөр тутмын шалдир булдар ч гэлээ өнгөрөх үйл явдлууд чимх чимхээр амьдралыг амттай болгох юмаа... Бас хэзээ ч нэгнээ хайраа, хайртай шүү гэж нялуурдаггүй аав ээжээсээ жинхэнэ хайрыг олж харлаа. Сайхан аав ээжийн охин хойно 2-дох визний татгалзлын дараа жоохон гундсан ч одоо сэргэсээн. Ихийг хийх гээд урдаа олон зорилго тавиад хөдөллөө... Хүчтэй байна аа, ...