Урт амсхийлтийн дараа

Австралийн хариугаа авсаан, тэнцсэнгүй. Шалгуур өндөр ажээ, дээрээс нь ганц бие юм болохоор ихээхэн том үзүүлэлт болдог бололтой, тэнцэхгүй байх... Өөрийгөө бас нас залуу гэж бодож явсан ч бас хөгширч л байгаам байна. Ийм их өндөр зардал гарган сураад ирээд монголдооирнэ гэж харагдахгүй байна, түр визээр манай оронд байх сонирхол харагдсан гэх утгатай захиагаар төгсгөжээ. Энэ хугацаанд хариугаа хүлээгээд гэртээ байлаа, төрсөн гэртээ эжий аавдаа эрхлэн байлаа. Хааяахан жилдээ 1-2 очиж амралта өнгөрөөдөг байсан би гэр бүл хамаатан саднаасаа хэр ихээр хөндийрсөн байснаа мэдлээ, 3 сар гаруй байх хугацаандаа тэр хөндий зайгаа ойртууллаа. Өдөр тутмын шалдир булдар ч гэлээ өнгөрөх үйл явдлууд чимх чимхээр амьдралыг амттай болгох юмаа... Бас хэзээ ч нэгнээ хайраа, хайртай шүү гэж нялуурдаггүй аав ээжээсээ жинхэнэ хайрыг олж харлаа.
Сайхан аав ээжийн охин хойно 2-дох визний татгалзлын дараа жоохон гундсан ч одоо сэргэсээн. Ихийг хийх гээд урдаа олон зорилго тавиад хөдөллөө... Хүчтэй байна аа, яагаад гэвэл би ганц амьдарна, бас амьдарч байна шүү дээ. Оюутан байхдаа сонин сонин стилээр хувцаслах үедээ заа яадгий, би ганц л амьдарна шд гээд хэлээд гардаг байж билээ, шоолуулнаа нээх сүрхий үгийг хачин юманд иш татаад гээд л инээлдэн хөхрөлдөх найзуудыгаа санаж байна. Даанч намайг 3 сарын хугацаанд хол байх зуур дурсах хүн, утас цохих хүн ховордов. Хүлээв, бас байдаггүй, ирэв бас уулздаггүй. За яахав шүүгдэнэ биз ээ, шаналсан ч би сэргэсээн, өөрөө өөрийгөө хүн өөрөө эмчилдэг бололтой. Гэхдээ юу гээч өөрчлөлт дотоодод л явагддаг шүү.

Comments

  1. Австралийн визэнд орсон бололтой. Ер нь эхний удаад яаж ч байсан ямар 1 шалтаг хэлж унагаах гэдэг юм шиг санагдсан.
    Визний төлбөр хураамжаар сан бүрдүүлэх даалгавартай байдаг юм уу даа, аль болох ахин дахин төлбөр авах санаатай юм шиг санагдсан шүү ккк.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү, манай найз бас татгалзсан. Одоо дахиж өгөх зориг хүрэхгүй л байна. Дахиж татгалзвал Канад, Англи, Шинэ зеланд гэх орнууд мэдээллээ солилцдог тэд ч бас гарахгүй гэж зуучлал хэлсэн. Одоо магадлал 50-с тооцдог гэсэн.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ